“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээн өнөөдөр эхэллээ. Тэмцээнтэй холбоотойгоор өнөөдрийг “Автомашингүй өдөр” болгож, 06:00-18:00 цагийн хооронд зарим замын автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм. Мөн дүүргүүд иргэд, олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулж байгаагаас гадна Сүхбаатарын талбайд “Европын өдөрлөг” болно.
Энэ удаагийн марафонд оролцохоор 20 мянга гаруй хүн бүртгүүлсэн бөгөөд гадаадын 26 орны 150 гүйгч мөн оролцож байна. Марафонд оролцогчид таван төрөлд гүйх бөгөөд, 21 км, 42 км-ийн хагас, бүтэн марафонд оролцогчдын амжилтыг олон улсын жишгээр автомат чипээр тодорхойлно.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ