Author: Business Insider
Хятадын Төв банк дараалан 23 дахь сардаа алт худалдан авч, тус улс түүхэндээ хамгийн их хэмжээний үнэт металл импортолсоор байна. Худалдан авалтын энэхүү эрчимтэй давалгаа нь Бээжин ам.доллароос хамаарах хамаарлаа бууруулах гэсэн эрмэлзэл болон эдийн засгийн хүндрэлтэй үед Хятадын өрх гэрүүдэд эрсдэлгүй хөрөнгө оруулалтын өөр сонголт хомс байгааг харуулж байна. Шинжээчид цаашид ч алтны эрэлт тогтвортой хадгалагдана гэж таамаглаж байна. Хятадын Гадаад валютын улсын газрын (SAFE) мэдээгээр, Хятадын Ардын банк (PBOC) 9 дүгээр сард ойролцоогоор 23 тонн алт нөөцөндөө нэмж нэгтгэсэн нь сүүлийн гурван жил орчмын хугацаан дахь нэг сарын хамгийн өндөр худалдан авалт боллоо. Энэ нь 2015 оноос хойших…
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд Санзайн автозамаас Майхан толгой хүртэл 0.9 км автозам барьж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва төслийн талбайд ажиллалаа. Тус чиглэлд хоёр эгнээтэй, хоёр талдаа явган хүний замтай хатуу хучилттай автозам барьж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ ажиллаж байна. Зам ашиглалтад орсноор Санзайн авто замаас Майхан толгой хүртэлх хэсгийн авто замын хүртээмж сайжирна. Мөн явган зорчигчийн аюулгүй байдал хангагдах бөгөөд тоосжилт буурах юм. Замын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна. “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогын хүрээнд замын зураг төсөл, төлөвлөлтөд онцгой ач холбогдол өгч, ус зайлуулах хоолой, явган болон…
2026 оны ургацын баланс эерэг гарч, 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100, хүнсний ногооны 70 орчим хувийг хангах төлөв гарчээ. Улсын хэмжээнд үр тарианы ургац хураалт 70, төмснийх 90, хүнсний ногооных 70, тэжээлийн таримлынх 50, тосны ургамлын ургац хураалт 30 орчим хувьтай байна. “Энэ жил газар тариалангийн түүхэнд хамгийн өндөр ургац хураан авах гэж байна. 1988 оны ургацын амжилтыг эвдсэн жил болж байна” гэж Сэлэнгийн тариаланчид Ерөнхий сайд Н.Учралтай уулзах үеэрээ ярьж байлаа. Мөн “Төр, засгаас анхаарч шатахуун тосоор хангаж, ургацаа хураан авч байна. Засгийн газар 100,000 тонн улаанбуудайн нөөц бүрдүүлж буй нь маш зөв…
“Alibaba Group Holding Ltd.” Мягмар гарагт шинэ үеийн ухаалаг нүдний шилээ танилцуулж, хиймэл оюун ухааны стратегиа тэлэх зорилгоор хэрэглээний электроникийн зах зээл дэх оролцоогоо улам гүнзгийрүүллээ. Дата төв, програм хангамжаас эхлээд эцсийн хэрэглэгчийн бүтээгдэхүүн хүртэлх хиймэл оюун ухааны бүрэн хэмжээний цогц үйлчилгээ үзүүлэгч гэж өөрийгөө тодорхойлдог тус компани Ханжоу хотод болсон арга хэмжээний үеэр шинэ “Qwen Glasses N1” цувралаа дэлгэрэнгүй танилцуулсан байна. Уг ухаалаг нүдний шилний хөнгөлөлт эдлэхээс өмнөх суурь үнэ нь 2,999 юань буюу ойролцоогоор 450 ам.доллароос эхэлж байгаа юм. Энэ нь салбартаа тэргүүлэгч “Meta Platforms” компанийн “Ray-Ban” ухаалаг нүдний шилтэй харьцуулахад хямд биш үнэ бөгөөд “Alibaba” зөвхөн үнээр…
К-поп ертөнцтийн хамгийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслолуудын нэг болох “2026 MAMA Awards”-ын нэр дэвшигчдийн жагсаалт албан ёсоор тодорлоо. Энэ удаагийн наадамд хөгжмийн чартуудыг тэргүүлж буй орчин үеийн шилдэг хамтлагууд болон бие даасан уран бүтээлчдийн арвин туршлагатай домогт одууд ширүүн өрсөлдөхөөр байна. Арга хэмжээг зохион байгуулагч “CJ ENM” компани аравдугаар сарын 12-ны өдөр нэр дэвшигчдийг зарласан бөгөөд мэдэгдлийн дараагаар үзэгчдийн эхний шатны санал асуулга шууд эхэлжээ. “Visa” компани ерөнхий спонсороор нь ажиллаж буй тус баярын ажиллагаа ирэх 11 дүгээр сарын 20-ноос 21-ний өдрүүдэд Японы Осака хотын “Kyocera Dome” цэнгэлдэх хүрээлэнд хоёр өдөр дараалан зохион байгуулагдах юм. Уг цэнгэлдэх нь 2022,…
Түргэн хоолны гигант “McDonald’s” компани дараагийн өсөлтийн шатаа тахианы махан бүтээгдэхүүн болон ундааны салбарт тулгуурлан өрнүүлэхээр төлөвлөж байгаа ч хэрэглэгчдийн зарцуулалтын сүүлийн үеийн мэдээлэл тус чиглэлээр мэргэшсэн өрсөлдөгчдөөс зах зээл авах амаргүйг харууллаа. Есдүгээр сард болсон хөрөнгө оруулагчдын өдрөөр тус компани 2030 он гэхэд тахианы мах болон ундааны дэлхийн зах зээлийн эзлэх хувиа тус бүр 1.5 нэгж хувиар нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Энэ нь үхрийн махан сүлжээнээс хальж, бизнесээ тэлэх томоохон боломж гэж тэд үзжээ. “McDonald’s”-ийн Гүйцэтгэх захирал Крис Кемпчински эдгээр зах зээлийн далайц нь тэдний өсөх боломжийг илтгэж байна гэдгийг онцолсон юм. Тэрээр “Тахианы махан хоолны салбар бол 130…
“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдвийн дор зохион байгуулж буй Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтыг Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт нээлээ. УИХ-ын дарга С.Бямбацогт нээлтийн үгэндээ, Өнөөдөр бид “Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” гэсэн цаг үеэ олсон чухал сэдвээр чуулж байна. Энэ сэдвийн цаана энгийн атлаа чухал асуулт бий. Энэ бол эмэгтэйчүүд парламентад хэдэн суудал эзэлж байна гэдгээс илүүтэй тэдний дуу хоолой, оролцоо иргэдийн амьдралд чухам ямар өөрчлөлт авчирч байна гэдэг асуулт юм. Өнөөдрийн чуулганы гол утга учир энэ асуултын хариултыг олоход оршино гэж би үзэж байна хэмээн онцлов. Тэрбээр, Монгол Улс 1924 онд анхдугаар Үндсэн хуулиараа…
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй “Алтан намар-Мод тарих улирал” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын 14 байгууллага болон Монголын аялал жуулчлалын салбарын төлөөлөл зэрэг нийт 100 гаруй хүн Налайх дүүргийн “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд 2500 мод тарилаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр “Налайх дүүргийн “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын Элчин сайд нар, олон улсын байгууллагууд болон аялал жуулчлалын салбарын төлөөлөл мод тарилаа. Энэ нь нэг талаас дипломат харилцааг бэхжүүлж, нөгөө талаас…
Баасан гарагт 2026 оны Нобелийн энх тайвны шагналын эзнийг Норвеги улс зарласан билээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп уг шагналыг аваагүйдээ сэтгэл дундуур байгаагаа өчигдөр дахин илэрхийлж, уг шийдвэрийг “ичгүүртэй, гутамшигтай, Норвеги улсын нэр хүндэд сэв суулгасан үйлдэл” гэж нэрлэжээ “Ерөнхийлөгчийн хувиар АНУ-ыг төлөөлж буй миний бие Нобелийн энх тайвны шагналыг авах ёстой байсан ч авч чадаагүй” гэж тэр Нью-Йорк мужийн Сиракюз хотод болсон цуглааны үеэр хэлжээ. Трамп энэхүү үл тоомсорлосон явдлыг “Норвеги болон бусад улс орнууд манай улсыг хэрхэн хохироож, ашиг хонжоо хайж буйн бас нэгэн жишээ” гэж нэмж хэлсэн байна. Нобелийн хороо энэ жилийн шагналыг Өмнөд Африкийн шүүгч бөгөөд…
“Уул уурхай-Металлурги-Химийн үйлдвэрийн цогцолбор”-ын дэд бүтцийн ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна
-“Оюут” станц ҮТП-ийг цахилгаанаар хангаад зогсохгүй, 140 гаруй сумын цахилгааны найдварт ажиллагааг хангана- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулах зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөл, “Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор” үйлдвэрлэл, технологийн паркийн талбайд ажиллалаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын нутаг дэвсгэр дэх “Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор” үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагааны хүрээнд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төслийг хариуцан хэрэгжүүлж буй. Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцэд 68 сая ам.долларын санхүүжилт хийж, эхний ээлжийг ашиглалтад хүлээн авсан, 2027 онд бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах 1200 га газрыг тусгай хэрэгцээнд авсан. Тус паркт;…
