Author: Business Insider

Монголбанк 2025 оны 11 дүгээр сард 899.5 кг, оны эхнээс өссөн дүнгээр нийт 13.6 тонн үнэт металл, үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 760.7 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,665.1 кг үнэт металл худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал  14.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2025 оны   11 дүгээр сард алт худалдаж авах дундаж үнэ 467,367.93 төгрөг байв.

Read More

Томуу, томуу төст өвчин, амьсгалын замын халдварт өвчний тархалтыг хязгаарлаж, эрсдэл хүндрэлээс сэргийлэх, урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, эрүүл мэндийн байгууллагуудын эмч, ажилчдын уртасгасан цагаар ажиллах илүү цагийн хөлс, урвалж оношлуурын зардалд нэг тэрбум 400 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөс гаргахаар тогтлоо. Томуу, томуу төст өвчнөөс урдчилан сэргийлэх, өвчний тархалт нэмэгдэхээс сэргийлэх арга хэмжээ авч, эрүүл мэндийн байгууллагуудыг уртасгасан цагаар ажиллуулах арга хэмжээг зохион байгуулж, шаардлагатай урвалж оношлуураар хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд даалгалаа. Монгол Улсын хэмжээнд тархвар судлалын 47 дугаар долоо хоногт томуу, томуу төст өвчний тархалт “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд хүрч 10,000 хүн…

Read More

Азийн хоёрдогч моргейжийн зах зээлийн холбооны (ASMMA) 2026 оны даргаар Монголын Ипотекийн Корпорацийн гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдлоо. Япон, Өмнөд Солонгос, Филиппин, Узбекистан тэргүүтэй бүс нутгийн ипотекийн байгууллагуудыг нэгтгэсэн тус холбооны ээлжит жилийн уулзалт энэ сарын 28-нд Узбекистаны Самарканд хотод зохион байгуулагджээ. Энэ үеэр бүс нутгийн ипотекийн байгууллагуудын төлөөллүүд хоёрдогч ипотекийн зах зээлийн хөгжлийн чиг хандлага, хамтын ажиллагааны механизмыг өргөтгөх боломж болон ирэх жилийн тэргүүлэх зорилтуудыг хэлэлцсэн байна. Ээлжит хурлын үеэр Монголын Ипотекийн Корпорацийн гүйцэтгэх захирал Б.Гантулгыг ASMMA-ийн 2026 оны шинэ нарийн бичгийн даргын албан тушаалд нийт гишүүдийн саналаар баталсан байна. Түүнчлэн Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Корпораци (UzMRC) болон Монголын Ипотекийн Корпорацийн…

Read More

Хүүхэд хөгжүүлэх олон талт үйл ажиллагааг тасралтгүй сайжруулахад эцэг эх, асран хамгаалагч харгалзан дэмжигчийн үүрэг оролцоо, практик туршлага үр дүнг онол арга зүйн үндэстэй гарган тавьж сургалтын үйл явцад тулгарч буй асуудлыг шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн цэцэрлэгүүдийн багш, эрхлэгч, аргазүйч, албан хаагч нарын дунд “Шилдэг илтгэл” шалгаруулах эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Уг хуралд 19 багш 5 арга зүйч, 4 эрхлэгч оролцож эрдэм, мэдлэгээ сорилоо. Шүүгчээр Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Б. Отгонсүрэн, 316 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Монгол Улсын зөвлөх багш Л.Адъяасүрэн, 110 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Монгол улсын зөвлөх багш Б. Баяртуяа…

Read More

Төрийн өмчит зарим компанид хийсэн хяналт-шинжилгээний дүнгийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. “Эрчист Монгол” ХХК-ийн харьяа төрийн өмчит компаниудыг удирдлага, менежментээр хангах хүрээнд хяналт-шинжилгээ хийжээ. Хяналт-шинжилгээний мөрөөр холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох, алдаа, зөрчлийг арилгуулах, цаашид харьяа компаниудад хийх хяналт-шинжилгээ, шалгалтыг эрчимжүүлж, үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн нийт бараа материалын үлдэгдэл 2025 оны зургаадугаар сарын 30-ны байдлаар 37.4 тэрбум төгрөг байна. 2024 онд 1.8 тэрбум төгрөгийн бараа материал хадгалалтын горим алдагдсанаас ашиглалтгүй болсон байна. Тус станц зуух 2,…

Read More

Нийслэлийн хүүхдийн 341 дүгээр цэцэрлэг нь нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан бөгөөд өнгөрөгч 09 дүгээр сард хичээлийн шинэ жилийн нээлтээр анхны хүүхдүүдээ хүлээн авсан юм. Одоо тус цэцэрлэгийн 6 бүлэгт 75 хүүхэд суралцаж байгаагаас 50 нь ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүд байгаа юм. 341 дүгээр цэцэрлэгийн онцлог нь хүүхдүүдийг тэгш сургах зорилгоор ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдийг бусад хүүхдүүдтэй хамт сургадгаараа онцлог юм. Уг цэцэрлэг нь нийслэлийн хэмжээнд хоёр дахь, дүүргийн хэмжээнд анхны олон улсын стандартад нийцсэн ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг билээ. Өнөөдөр тус цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагааны үеэр тус цэцэрлэгийн эрхлэгч Х.Нямхүү цэцэрлэгийн багш нар хэл заслын сургалтад…

Read More

Агаар хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд дүүргийн 9 дүгээр хороонд Баянхошуу дэд төвийг түшиглэн ногоон орон сууц төслийн эхний 110 айлын байр ашиглалтад орж нээлтээ хийлээ. Тус орон сууцны барилгын материал нь байгальд ээлтэй бөгөөд саарал усыг дахин ашигладаг, эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдал бага, хүлэмжтэй юм. Ашиглалтад орж байгаа байрыг борлуулсан орлогоор газар чөлөөлөлт хийж цаашид төслийг үргэлжлүүлнэ. Ирэх онд дүүргийн 8, 9 дүгээр хороонд газар чөлөөлөлт хийж ногоон орон сууц барих талбайг бэлтгэх юм.

Read More

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж, томуу, томуу төст өвчний нөхцөл байдалтай танилцлаа. Тус эмнэлэгт өнөөдрийн байдлаар 281 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Энэ сарын 22-24-ний өдрүүдэд хоногт 422-438 хүүхэд яаралтай тусламж авахаар ирсэн бол сүүлийн гурав хоногт яаралтай тусламжийн тасагт ирсэн хүүхдийн тоо аажмаар буурч өнгөрсөн шөнө 198 хүүхэд ирж, 58 нь хэвтжээ. Өрхийн эмнэлгүүдийг уртасгасан цагаар ажиллуулах зохицуулалт хийсэн нь дүүргийн эмнэлгийн ачаалал буурахад нөлөөлсөн гэж тус эмнэлгийн удирдлагууд үзэж байна. Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт хэвтэж буй 281 хүүхдийн 81 хувь нь томуугийн эсрэг вакцин хийлгээгүй хүүхдүүд байна. Тус дүүрэг 344 мянга орчим хүн амтай.…

Read More

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд шинээр 120 ортой цэцэрлэг, 180 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль өнгөрөгч есдүгээр сарын нэгнээс эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга ашиглалтад орсноор хамрах сургах тойргийн 186 хүүхдэд боловсрол олгож байна. Тэгвэл өнөөдөр тус сургуулийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. 179 дүгээр сургууль нь Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 30 дахь сургууль болон үүд хаалгаа нээж байна. 24 дүгээр хороо буюу Баруун салаа орчимд амьдардаг хүүхдүүд өмнө нь сургуульдаа очихын тулд хол зам туулдаг байсан бол одоо гэртэйгээ ойрхон сургуультай болсонд баяртай байгаагаа эцэг эхчүүд хуваалцаж байлаа.

Read More

УИХ-ын гишүүн О.Номинчимэгийн санаачилсан Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан онцгой албан татварыг нэмэх санаачилга дунд, зарим эдийн засагчид сөрөг үр дагаврын талаар анхааруулж эхэлжээ. Татвар нэмэх нь тамхины үнийг өсгөж, өрхийн төсөвт шууд дарамт учруулах бөгөөд энэ нь бусад бараа, үйлчилгээний үнийг дагаж нэмэгдэх эрсдэлтэй гэж эдийн засагчид үзэж байна. Тамхи өргөн хэрэглээний бараанд багтдаг тул үнэ нь нэмэгдэхэд иргэд бусад хэрэгцээт бараа, хүнс, ахуйн хэрэглээний худалдан авалтаа багасгах хандлагатай болж, зах зээлд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм. Эдийн засагчдын үзэж буйгаар, татвар нэмэгдсэнээр өрхийн өдөр тутмын зарцуулалт буурах нь доод орлоготой бүлгүүдэд хамгийн их нөлөөлдөг.…

Read More