Author: Business Insider
“Хорин минутын хот” концепци, түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд төрийн цогц үйлчилгээг анхан шатны нэгжээс хүргэх зорилгоор дүүргийн 39 дүгээр хороонд цагдаа, өрхийн эмнэлэг, хорооны цогцолбор барилга ашиглалтад орлоо. Хорооны цогцолбор барилгыг улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2022 онд барьж эхэлсэн бөгөөд гүйцэтгэгчээр “Алтайн шарга говь” ХХК ажиллаж өнөөдөр нээлтээ хийлээ. Барилга нь 4 давхар бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүн үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж өгснөөрөө онцлог болж байна. Хорооны цогцолбор барилга ашиглалтад орсноор тус хорооны 1500 өрхийн 6500 иргэн төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай авах боломж бүрдэж байна.
“Bloomberg TV Mongolia” 2024 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй, улс орны эдийн засаг, бизнесийн салбарын хөгжил, бүтээмжийг түүчээлэн манлайлж буй байгууллага, хувь хүмүүсийг тодруулдаг “Catalyst -2025” шагнал гардуулах ёслол энэ сарын 20-нд боллоо. Энэ жилийн “Economic Catalyst”-аар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн шалгарав. “Bloomberg TV Mongolia” нь тус шагналын эзнээр Монголбанкны Ерөнхийлөгчийг шалгаруулахдаа дараах үндэслэлүүдийг авч үзэв. Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулахад Засгийн газартай амжилттай хамтран ажиллав Монгол Улсын зээлжих зэрэглэлийг олон улсын агентлагууд сүүлийн хоёр жил дараалан ахиуллаа. Ингэхдээ 2024 онд “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B+, цаашдын төлөвийг “Тогтвортой” хэмээн үнэлсэн бол 2025 онд…
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын баталсан төлөвлөгөөний хүрээнд Гэр бүл–Хөдөлмөр эрхлэлт сэдвийн дор зохион байгуулагдсан “Хайр өвтгөх учиргүй” арга хэмжээ боллоо. Уг арга хэмжээг Жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл, сургалтын төвөөс зохион байгуулж, гэр бүлийн хөгжил, харилцаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн олон талт мэдээлэл, сургалтыг үйлдвэрлэл эрхлэгчдэд хүргэлээ. “Үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах туршлага” сэдвээр төвийн ерөнхий менежер Б.Алтанбаяр, “Дижитал маркетинг” сэдвээр төвийн мэргэжилтэн Н.Эрдэнэбилэг “Гэр бүлийн харилцаа ба үнэ цэнэ” сэдвээр Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын тасгийн мэргэжилтэн Б.Номинцэцэг уригдан оролцож, гэр бүлийн эерэг хандлага, харилцааны зөв арга барил, хамтын үнэ цэнийг бий болгох…
“Нийслэлийн баруун бүсийн зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслангийн замаас Алтан овооны зам хүртэл манайхны өндөр хүчдэлийн өргөн гудамж гэж нэрлэдэг гудамж дагуу 3.7 км зам тавих ажлыг 2025 оны есдүгээр сарын 30-нд эхэлсэн билээ. Тэгвэл уг 8м өргөн авто замын эхний 700м замын хучилтын ажил 2025 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр дуусаж, хөдөлгөөнийг нээлээ.
Улаанбаатар хотыг хөгжүүлэх мега төслүүдийн нэг Дулааны тавдугаар цахилгаан станцыг эрчим хүчний салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина. Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч, хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэйшнл” компани шалгараад байна. Уг станцыг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр ДЦС-2-ын үнсэн сан дээр 26 га талбайд барьж, 2028 онд ашиглалтад оруулна. Тухайн байршил нь харилцаа холбоо, авто болон төмөр замын тээврийн дэд бүтэц сайтайгаас гадна түлш, үнс агуулах талбай нь бэлэн байгаа онцлогтой. Дулааны тавдугаар цахилгаан станц нь 300МВт эрчим хүч, 340Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай. Агаар мандалд хаягдах утаанд агуулагдах NOx, SO2-ын хэмжээг хянах хяналтын…
-Google pay-ийн баримталдаг олон улсын нууцлалын шаардлагын хувьд төлбөрийн мэдээллийг шифрлэж, биометрийн (хурууны хээ, нүүрний танилт) баталгаажуулалтыг ашигладаг нь хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаж байдаг- Монгол Улсад Google pay нэвтэрч буй талаар Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анартай ярилцлаа. -Монгол Улсад Google pay нэвтрэх нь цахим төлбөрийн системийн хөгжилд ямар ач холбогдолтой гэж та үзэж байна вэ? -Дэлхийн улс орнууд бүс нутгаасаа хамаарч Alipay, Wechat-ийг Ази тивд, Apple pay, Google pay-ийг Америк болон Европын улс орнууд түгээмэл ашиглаж байна. Тухайлбал, Apple pay-ийг 774 сая, Google pay-ийг 200-250 сая хэрэглэгч өдөр тутамдаа ашиглаж төлбөр тооцоогоо гүйцэтгэж байна. Эдгээр мэдээллээс харахад Google…
Монголбанкнаас санаачлан “Уул уурхайн бус экспорт ба нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт” сэдэвт хурлыг өнөөдөр /2025.11.17/ зохион байгууллаа. Хуралд Монголын банкны холбоо, Ноос, ноолуурын холбоо, үйлдвэрлэгчдийн төлөөлөл, арилжааны банкууд, олон улсын санхүүгийн байгууллагуудын төлөөлөл оролцов. Хурлыг нээж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлсэн үгэндээ “Монгол Улсын хувьд өнгөрсөн оны байдлаар нийт экспортын 93 хувийг эрдэс бүтээгдэхүүний экспорт, 7 хувийг уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт эзэлж байна. Ийнхүү манай эдийн засаг экспортын бүтээгдэхүүний орлогоос улам ихээр хамаарч, гадаад, дотоод өөрчлөлтөд эмзэг болж байгаа нь уул уурхайн бус салбар, түүний экспортод онцгой анхаарал хандуулах нь чухал байна” гэв. Мөн уул уурхайн бус экспортын орлогын 33 хувийг…
Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлын эхний өдрийн хуралдаан намын даргыг сонгосноор өндөрлөв. Монгол Ардын намын даргад Удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг нэр дэвшүүлсэн бол танхимаас Монгол Ардын намын гишүүн, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав нэрээ дэвшүүлсэн. Намын даргын сонгуулийг нууц санал хураалтаар явуулж, саналын дүнг тооллогын комиссын дарга, УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан танилцуулав. Нийт 2086 төлөөлөгч саналаа өгсөнөөс хүчинтэй 2079 санал, хүчингүй долоон санал гарсан байна. Нэр дэвшигч Н.Учрал 1974 санал буюу 94.95 хувийн санал авч ялалт байгууллаа. Харин нэр дэвшигч Б.Лхагважав 105 санал буюу 5.05 хувийн…
Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тухай хуулийг УИХ-аас баталсантай холбогдуулан Шадар сайд Х.Ганхуяг, Сангийн сайд Б.Жавхлан, Боловсролын сайд П.Наранбаяр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Сангийн сайд Б.Жавхлан “Төсөв хуулийн хугацаандаа батлагдлаа. Засгийн газраас өнгөрсөн есдүгээр сарын 1-нд өргөн барьсан төсвийн төсөл УИХ дээр цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн тодорхой хэмжээний өрөчлөлт орсон ч зарим макро үзүүлэлт илүү сайжирсан. 2026 оны улсын төсөв нь тэлэлтийг тодорхой хэмжэгээр хязгаарлаж, ДНБ болон эдийн засгийн өсөлтөд эзлэх хувийн хэвшлийн орон зайг тэлэх, баялаг бүтээгчдийг бодитой дэмжиж байгаагаараа онцлогтой. 2026 оны төсвийн төслийг боловсруулахдаа Засгийн газар…
Монголын Ипотекийн Корпораци (МИК) Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу арилжааны банкуудаас иргэдэд олгосон ипотекийн зээлийг багцлан худалдан авч, 39 дүгээр багцын бондыг амжилттай гаргалаа. Тус багц нь нийт 509 тэрбум төгрөгийн дүнтэй бөгөөд 30 хүртэлх жилийн хугацаатай ипотекийн зээлээр баталгаажсан бондыг (ИЗББ) гаргалаа. Энэ удаагийн 39 дүгээр багц нь нийт 4,477 өрхийн ипотекийн зээлийг хамарч байгаа бөгөөд: 1752 буюу 39.1% нь хөдөө орон нутгаас зээлэнд хамрагдсан, 2725 буюу 60.9% нь Улаанбаатар хотод орон сууц худалдан авсан өрхүүд байгаа аж. 2025 онд МИК нийт 15,620 зээлдэгчийн, 1.68 их наяд төгрөгийн зээлийг худалдан авчээ. Тодруулбал, энэ онд МИК түүхэндээ хамгийн өндөр дүнтэй, хамгийн олон зээлдэгчийн зээлийг үнэт…
