Author: Business Insider

Нийгмийн суурь үйлчилгээг нэг дороос 20 минутын дотор авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийг 14 хот, 3 дагуул хот болгон хөгжүүлэх Монгол Улсын Их хурлын тогтоол гарсан. Дээрх тогтоолын хүрээнд Сонгинохайрхан дүүргийг Баянхошуу, Толгойт, Өнөр, Сонгинохайрхан гэж дөрвөн хот болгон хуваахаар төлөвлөсөн. Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн дараа орох газар чөлөөлөлт энэ удаа Толгойтоос эхэлж байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны газар нутаг болох 63 га газрыг чөлөөлөх бэлтгэл ажил эхэлж, эхний ээлжийн 6.5 га талбайн 145 нэгж талбарыг чөлөөлөх ажлыг дүүргээс зохион байгуулж байна. Энэ асуудалтай холбогдуулан тус дүүргийн Засаг дарга Ц.Баттөртэй ярилцлаа. Ц.БАТТӨР: ЭНЭ ЖИЛ 6.5 ГА ТАЛБАЙН…

Read More

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн оюутнуудад “Мөнгөний бодлого” сэдвээр 2025.09.03-ны өдөр лекц уншлаа. Лекцэд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн 2-3 дугаар дамжааны 150 гаруй оюутан идэвхтэй хамрагдав. Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эдийн засгийн төлөв байдал, түүнд мөнгөний бодлогын үзүүлэх нөлөөлөл, онцлог байдал болон Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан заалтууд, зорилтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оюутнуудын сонирхсон асуултад хариуллаа. Монголбанкнаас жил бүрийн 9-10 дугаар сард УИХ-аар Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцүүлж, батлуулдаг. Энэ хүрээнд төрийн мөнгөний бодлогын талаарх иргэд, олон нийт, оюутан залуусын мэдлэгийг нэмэгдүүлэх, санхүүгийн боловсролыг…

Read More

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрсөн долоо хоногт, наймдугаар сарын 28-31-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Ээлжит бус хуралдаанаар Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн боловсруулсан Үндсэн дүрэм болон намын хөтөлбөрийн шинэчилсэн төслийг батлах, намын даргыг сонгох гэсэн үндсэн гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Их хурлын ээлжит бус хуралдааны эхэнд Ардчилсан намын даргаар УИХ-ын гишүүн, УИХ-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийг сонгож ёсчлон батламжилсан. Дараа нь Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн боловсруулсан намын хөтөлбөр, Үндсэн дүрмийн төслийг хэлэлцэн Намын Их хурлын нийт гишүүдийн саналаар баталлаа. 2023 онд батлагдсан Улс төрийн намын тухай хуулиар улс төрийн намууд энэ…

Read More

Монголбанк 2025 оны наймдугаар сард 690.1 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 7.7 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал  24.1 хувиар буурсан үзүүлэлт юм. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 494.0 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1138.7 кг үнэт металл худалдан авсан байна. Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. Энэ оны наймдугаар сарын байдлаар алт худалдаж авах дундаж үнэ 387,259.12 төгрөг байв.

Read More

Монголбанк, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сантай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд талууд хамтран Монгол Улсын санхүүгийн салбарыг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр чадавхжуулах, барилгын салбарын санхүүжилтийг дэмжих сангийн загварыг Монголд нутагшуулах чиглэлээр хамтран ажиллах юм. Монголбанкны Санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь суурин төлөөлөгч Маркус Лох нар энэхүү санамж бичигт гарын үсэг зурав. Монголбанк ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан нь 2018 оноос хойш тогтвортой хамтын ажиллагааг хэрэгжүүлж буй бөгөөд 2018 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр “Монгол Улсад санхүүгийн салбарын тогтвортой өөрчлөлтийг дэмжих, сургалт, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, санхүүгийн боловсролыг бэхжүүлэх”…

Read More

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ардчилсан намын даргын сунгаанд тэргүүлж, Ардчилсан намын ээлжит бус Их хурлаар түүнийг 100 хувийн саналаар АН-ын даргаар ёсчлов. Улмаар АН-ын экс дарга Л.Гантөмөр түүнд намын тамгыг гардуулж өглөө. Энэ удаагийн АН-ын даргын сонгуульд УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Отгонбат нар нэрээ дэвшүүлж өрсөлдсөнөөс ийнхүү О.Цогтгэрэл сонгогдлоо.

Read More

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдааны санал хураалтаар УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Одонгийн Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар сонголоо. Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдааны эхний шатны санал хураалтаар нэр дэвшигчид дараах саналыг авчээ. – О.Цогтгэрэл 191 санал – Б.Пүрэвдорж 82 санал – Ж.Баярмаа 33 санал – Б.Отгонбат 3 Хоёрдугаар шатны санал хураалтаас УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Баярмаа нар нэрээ татсанаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл АН-ын дарга боллоо. Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаанаас гарсан энэхүү шийдвэрийг Намын Их хурлын гишүүдэд танилцуулж, ёсчлох дэгтэй.

Read More

АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Тус намын даргад нэр дэвшигч УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Отгонбат нар мөрийн хөтөлбөрөө танилцуулж дууслаа. ҮБХ-ны гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Read More

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан Төрийн ордонд эхэллээ. Энэхүү хуралдаан нь АН-ын дарга хэн байхыг шийдэх юм. Энэ удаагийн АН-ын даргад УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Отгонбат нар нэр дэвшин, өрсөлдөж байна.

Read More

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр /2025.08.31/ хуралдаж, намын даргыг тодруулна. Энэ удаа АН-ын даргад УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Отгонбат нар нэр дэвшин, өрсөлдөж байна. АН-ын Үндэсний Бодлогын хороо 380 гаруй гишүүнтэй бөгөөд тэдний хамгийн олон санал өгсөн өрсөлдөгч Ардчилсан намын даргаар сонгогдох юм. Нэр дэвшигчид нээлттэй мэтгэлцэж байр сууриа илэрхийлээд буй. Энэ удаагийн АН-ын сунгаа ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуульд ялах эсэхийг шийдэх тул чухал ач холбогдолтой сонгууль юм. Нэр дэвшигчд дараах байр суурийг илэрхийлээд…

Read More