Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын баталсан төлөвлөгөөний хүрээнд Гэр бүл–Хөдөлмөр эрхлэлт сэдвийн дор зохион байгуулагдсан “Хайр өвтгөх учиргүй” арга хэмжээ боллоо.
Уг арга хэмжээг Жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл, сургалтын төвөөс зохион байгуулж, гэр бүлийн хөгжил, харилцаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн олон талт мэдээлэл, сургалтыг үйлдвэрлэл эрхлэгчдэд хүргэлээ.

“Үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах туршлага” сэдвээр төвийн ерөнхий менежер Б.Алтанбаяр, “Дижитал маркетинг” сэдвээр төвийн мэргэжилтэн Н.Эрдэнэбилэг “Гэр бүлийн харилцаа ба үнэ цэнэ” сэдвээр Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын тасгийн мэргэжилтэн Б.Номинцэцэг уригдан оролцож, гэр бүлийн эерэг хандлага, харилцааны зөв арга барил, хамтын үнэ цэнийг бий болгох тухай сонирхолтой ойлголт мэдээлэл өглөө.

Мөн оролцогчдод дүүргийн “Хуримын өргөө”-ний үйл ажиллагаа, үйлчилгээний чиглэл, иргэдэд үзүүлж буй боломжуудын талаар танилцууллаа

