К-поп ертөнцтийн хамгийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслолуудын нэг болох “2026 MAMA Awards”-ын нэр дэвшигчдийн жагсаалт албан ёсоор тодорлоо. Энэ удаагийн наадамд хөгжмийн чартуудыг тэргүүлж буй орчин үеийн шилдэг хамтлагууд болон бие даасан уран бүтээлчдийн арвин туршлагатай домогт одууд ширүүн өрсөлдөхөөр байна.
Арга хэмжээг зохион байгуулагч “CJ ENM” компани аравдугаар сарын 12-ны өдөр нэр дэвшигчдийг зарласан бөгөөд мэдэгдлийн дараагаар үзэгчдийн эхний шатны санал асуулга шууд эхэлжээ. “Visa” компани ерөнхий спонсороор нь ажиллаж буй тус баярын ажиллагаа ирэх 11 дүгээр сарын 20-ноос 21-ний өдрүүдэд Японы Осака хотын “Kyocera Dome” цэнгэлдэх хүрээлэнд хоёр өдөр дараалан зохион байгуулагдах юм. Уг цэнгэлдэх нь 2022, 2024 онуудын дараагаар гурав дахь удаагаа MAMA-гийн тайзыг хүлээн авч байгаа нь энэ аж. Мөн шагнал гардуулах ёслолыг “CJ ENM”-ийн “Mnet Plus” платформоор дэлхий даяар шууд дамжуулан үзүүлнэ.
“2026 MAMA Awards”-т 2025 оны 10 дугаар сарын 1-нээс 2026 оны 9 дүгээр сарын 30-ны хооронд нээлтээ хийсэн уран бүтээлүүдийг нэр дэвшүүлжээ.
Номинацийг тэргүүлэгчид ба өрсөлдөөн
-
BIGBANG (8 номинаци): “BIGBANG” хамтлаг болон түүний гишүүдийн бие даасан уран бүтээлүүд нийт 8 номинацид нэр дэвшиж, энэ оны жагсаалтыг тэргүүлэв. Хамтлагийн хувьд эргэн ирэлтийн “BiiiG” синглээрээ “Шилдэг эрэгтэй хамтлаг”, “Оны шилдэг уран бүтээлч”, “Шилдэг клип”, “Эрэгтэй хамтлагийн шилдэг бүжгийн үзүүлбэр” гэсэн 4 номинацийг авсан байна. Гишүүн Тэян (Taeyang) “LIVE FAST DIE SLOW” синглээрээ “Шилдэг эрэгтэй уран бүтээлч”, “Оны шилдэг уран бүтээлч”, “Шилдэг эрэгтэй бүжгийн үзүүлбэр” гэх 3 номинацийг нэмсэн бол Жин багш буюу G-Dragon “aespa” хамтлагийн “WDA (Whole Different Animal)” дуунд хамтран ажилласнаараа “Шилдэг хамтын уран бүтээл” номинацид нэр дэвшжээ. Уг амжилт нь хамтлагийн 20 жилийн ой болон G-Dragon 2025 онд “Оны шилдэг уран бүтээлч” шагналыг хүртсэнээс хойш яг нэг жилийн дараа тохиож байгаараа онцлог юм.
-
BTS (7 номинаци): “BTS” хамтлаг нийт 7 номинацитайгаар удаалж байна. Хамтлагийн хувьд “SWIM” дуугаараа “Шилдэг эрэгтэй хамтлаг”, “Оны шилдэг уран бүтээлч”, “Шилдэг вокал үзүүлбэр”, “2.0” дуугаараа “Шилдэг клип”, мөн “ARIRANG” альбомоороо “Оны шилдэг цомог” зэрэг 5 номинацид өрсөлдөж байна. Мөн гишүүн Жэй-Хоп (J-Hope) “LE SSERAFIM” хамтлагийн “SPAGHETTI” дуунд хамтарснаар “Шилдэг хамтын уран бүтээл” болон “Эмэгтэй хамтлагийн шилдэг бүжгийн үзүүлбэр” номинациудад тус тус нэр дэвшжээ.
-
TOMORROW X TOGETHER (6 номинаци): “TOMORROW X TOGETHER” (TXT) хамтлаг 6 номинациар гуравдугаарт орж байна. Хамтлаг “7TH YEAR: A Moment of Stillness in the Thorns” цомгоороо “Шилдэг эрэгтэй хамтлаг”, “Оны шилдэг уран бүтээлч”, “Оны шилдэг цомог” номинацид өрсөлдөж байгаа бол гишүүн Ёнжун (Yeonjun) “Ice Cream” соло уран бүтээлээрээ “Шилдэг эрэгтэй уран бүтээлч”, “Оны шилдэг уран бүтээлч”, “Шилдэг эрэгтэй бүжгийн үзүүлбэр” гэсэн 3 номинацийг нэмж авчирсан байна.
Бусад нэр дэвшигчид болон шинэ хөтөлбөр
Түүнчлэн MAMAMOO, aespa, ATEEZ, IVE, LE SSERAFIM, ILLIT, CORTIS зэрэг 7 уран бүтээлч/хамтлаг тус бүр 5 номинацитайгаар удаалж байна.
Үүнээс “LE SSERAFIM” хамтлаг ILLIT болон KATSEYE-тэй хамтарсан “SPAGHETTI”, “ICONIC BY MISTAKE” дуонуудаараа “Шилдэг хамтын уран бүтээл” ангилалд хоёр ч суурийг эзэлжээ. Өнгөрсөн оны шилдэг шинэ уран бүтээлчээр нэрлэгдэж байсан “CORTIS” хамтлаг “REDRED” дуугаараа “Шилдэг бүжгийн найруулга”, “Эрэгтэй хамтлагийн шилдэг бүжгийн үзүүлбэр”, мөн “GREENGREEN” цомгоороо “Оны шилдэг цомог” номинацид нэр дэвшсэн байна. “MAMAMOO” хамтлагийн хувьд кенз буюу отгон гишүүн Хваса (Hwasa)-гийн “Good Goodbye” уран бүтээлийн амжилт голлон нөлөөлж, нийт 5 номинацийнх нь 4-ийг авчиржээ.
Энэ жилийн MAMA-гийн үндсэн үзэл баримтлал буюу концепт нь “A Music Interstellar” хэмээх сэдвийн дор явагдана. Организатор “CJ” компанийн мэдээлснээр шагнал гардуулах ёслолоос гадна “MAMA FAN FESTA” арга хэмжээг шинээр зохион байгуулахаар төлөвлөжээ. Тус фестиваль 11 дүгээр сарын 9-ний өдөр эхлэх ба хөгжөөн дэмжигчдэд зориулсан эвентүүд, хоолны фестивалиас гадна MAMA-гийн улаан хивсний баяр болон үндсэн шоуг үзэх тасалбар хожих боломжийг олгох аж. Фестивалийн дэлгэрэнгүй мэдээллийг ирэх долоо хоногуудад шат дараалан зарлах юм байна.

