“Alibaba Group Holding Ltd.” Мягмар гарагт шинэ үеийн ухаалаг нүдний шилээ танилцуулж, хиймэл оюун ухааны стратегиа тэлэх зорилгоор хэрэглээний электроникийн зах зээл дэх оролцоогоо улам гүнзгийрүүллээ.
Дата төв, програм хангамжаас эхлээд эцсийн хэрэглэгчийн бүтээгдэхүүн хүртэлх хиймэл оюун ухааны бүрэн хэмжээний цогц үйлчилгээ үзүүлэгч гэж өөрийгөө тодорхойлдог тус компани Ханжоу хотод болсон арга хэмжээний үеэр шинэ “Qwen Glasses N1” цувралаа дэлгэрэнгүй танилцуулсан байна.
Уг ухаалаг нүдний шилний хөнгөлөлт эдлэхээс өмнөх суурь үнэ нь 2,999 юань буюу ойролцоогоор 450 ам.доллароос эхэлж байгаа юм. Энэ нь салбартаа тэргүүлэгч “Meta Platforms” компанийн “Ray-Ban” ухаалаг нүдний шилтэй харьцуулахад хямд биш үнэ бөгөөд “Alibaba” зөвхөн үнээр өрсөлдөхөөс илүүтэй чанар, функц боломжоороо өрсөлдөхийг зорьж байгааг харуулж байна.

