“Хорин минутын хот” концепци, түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд төрийн цогц үйлчилгээг анхан шатны нэгжээс хүргэх зорилгоор дүүргийн 39 дүгээр хороонд цагдаа, өрхийн эмнэлэг, хорооны цогцолбор барилга ашиглалтад орлоо.

Хорооны цогцолбор барилгыг улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2022 онд барьж эхэлсэн бөгөөд гүйцэтгэгчээр “Алтайн шарга говь” ХХК ажиллаж өнөөдөр нээлтээ хийлээ.
Барилга нь 4 давхар бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүн үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж өгснөөрөө онцлог болж байна. Хорооны цогцолбор барилга ашиглалтад орсноор тус хорооны 1500 өрхийн 6500 иргэн төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай авах боломж бүрдэж байна.

