Author: Business Insider
Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпорац, Боловсролын ерөнхий газар, Монголын банкны холбоо болон арилжааны банкнууд хамтран 2025 оны 10 дугаар сард “Дэлхийн хуримтлалын өдөр-2025” аяныг уламжлал болгон зохион байгууллаа. Энэ жилийн хувьд тус аяныг “Хуримтлалаар мөрөөдлөө бүтээе” уриан дор хуримтлалыг дадал болгох чиглэлийн сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг нийслэлээс гадна орон нутагт өргөн хүрээнд хэрэгжүүлэв. Жил бүрийн аравдугаар сарын 31-ний өдрийг дэлхийн улс орнууд “Дэлхийн хуримтлалын өдөр” болгон тэмдэглэдэг. Мөн энэхүү өдрийг угтан жил бүрийн аравдугаар сарыг хуримтлалыг сурталчлах сар болгон зарлаж, сургалт, сурталчилгааны ажлыг өргөн хүрээнд хэрэгжүүлдэг билээ. Энэ жилийн “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн хаалтыг 2025 оны аравдугаар сарын 31-ний өдөр Дархан хотод…
Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран залилах, мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх, банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор иргэдийн санхүү, эдийн засаг, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Дансаа бүү ашиглуул” аяныг эхлүүллээ. Монгол Улсын хэмжээнд 2025 оны эхний есөн сарын байдлаар нийт 38,090 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдсанаас 13,393 нь залилах гэмт хэрэг байжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3,366 нэгжээр буюу 33.6 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд залилах гэмт хэргийн 85.1 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Энэ удаад “Мета” компанийн хөндлөнгийн баримт шалгах түншээр…
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэр, Ногоон нуур орчмын гэр хорооллын айлуудын газрыг чөлөөлж, орон сууцны хороолол барих төсөл 2022-2025 онд хэрэгжээд дуусаж байна. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдийг газраа орон сууцаар солих нөхцөлтэйгөөр сонгон шалгаруулж, “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд хамруулах, чөлөөлсөн газарт хувийн хэвшилтэй хамтран орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч, зохион байгуулж ажиллахыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгаланд даалгалаа. “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцны 756-т газар чөлөөлсөн айл өрхийг хамруулах, 252-ыг…
Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн талаар авах зарим арга хэмжээний талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Улмаар улсын хэмжээнд шатахууны нөөцийн агуулахын багтаамж, хүчин чадлыг 30 хоногоор нэмэгдүүлэхэд шаардагдах санхүүжилтийг аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгохоор Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Мөн шатахууны нөөцийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын 2024 оны 134 дүгээр тогтоолоор компанийн нөөц бүрдүүлэх үүрэг хүлээсэн аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг олгох ажлыг зохион байгуулах, шаардлагатай санхүүжилтийг хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгох, хүүгийн татаасыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нарт даалгалаа.…
ОУВС, Дэлхийн банкны жилийн уулзалт 10 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо болж, Монголбанкны Ерөнхийлөгч тэргүүтэй удирдлагууд оролцсон. Энэ үеэр олон улсад нэр хүндтэй “Global Finance” сэтгүүлийн зүгээс 2025 оны “Central Banker Report Cards” тайлангаар шилдэгт багтсан Төв банкны тэргүүнүүдэд үнэлгээний батламжийг нь гардуулан өглөө. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тус тайлангаар “А-” үнэлгээ авч, дэлхийн шилдэг төв банкны удирдлагуудын нэгээр шалгарсан бөгөөд энэ үеэр батламжаа мөн гардаж авав. “Central banker Cards-2025” үнэлгээний дэлгэрэнгүй тайланд: “Б.Лхагвасүрэн нь 2019 оноос хойш Монголбанкийг удирдаж буй бөгөөд уул уурхайгаас ихээхэн хамааралтай, цаг уурын таагүй нөхцөлд өртөмтгий Монгол Улсын эдийн засагт тулгарсан сорилтуудыг амжилттай даван…
Сонгинохайрхан дүүрэгт хайрга, дайрга олборлох зөвшөөрөл олгохгүй гэдгийг дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдэгдлээ. Энэ талаар тус дүүргийн Засаг дарга Ц.Баттөр “Газар хөлдөх улирал эхэлсэнтэй холбогдуулан дүүрэгт хайрга, дайрга олборлож, ашиглах, ашигт малтмал, ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй иргэний болон аж ахуйн нэгж байгууллагын эзэмших эрхийн гэрчилгээтэй гэр орон сууцны, хашааны, аж ахуйн зориулалттай газрыг тэгшлэх тухай зөвшөөрлийг 2025 оны аравдугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийг хүртэл түр хугацаанд олгохыг зогсоолоо” гэв.
Сингапурын Гран При автомашины уралдаан дан ганц спортын тэмцээн бус, хотоос давсан бүс нутгийн аялал жуулчлалын өсөлтийн түлхүүр болон хувирч байна. Жил бүр Марина Бэй орчимд болдог энэ шөнийн уралдаан тансаг зочид буудлуудаас эхлээд дэлгүүр, ресторан, аяллын компаниудад хүртэл томоохон орлого, эрэлт авчирдаг болжээ. 2025 оны уралдааны үеэр Сингапур руу ирэх гэр бүлтэй жуулчдын тоо 6.6 хувиар нэмэгдсэн бол ганцаараа аялж буй жуулчдын тоо 8 хувиар буурсан байна. Энэ нь илүү төлөвлөгөөтэй, олон хоног үргэлжлэх аялалд эрэлтийг нэмэгдүүлж буйг харуулж байгаа юм. Hilton зочид буудлын сүлжээнд бүртгэлтэй үнэнч хэрэглэгчид зургаан төрлийн Гран При багцад нийт 9 сая гаруй оноогоо зарцуулсан…
Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал есдүгээр сарын 22-ны өдөр боллоо. Тус хуралд Монголбанкны Дотоод аудитын газраас хагас жилийн үйл ажиллагааны тайлан болон түүнд тусгагдсан хяналт шалгалтууд, гадаад валютын улсын нөөцтэй холбоотой хийгдсэн дотоод хяналт шалгалтын үр дүнгийн талаар танилцуулга хийлээ. Хяналтын зөвлөлийн гишүүд өөрсдийн санал бодлоо илэрхийлж, гадаад валютын улсын нөөцийг актив (хөрөнгө), пассив (өр төлбөр) талыг харьцуулан хяналт шалгалтыг хийж танилцуулж байхыг үүрэг болгов. Хурлаар Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны хагас жилийн ажлыг дүгнэн ярилцаад, цаашид хийгдэх ажлын төлөвлөгөөг хүрэx үр дүн, хэмжих нэгж, одоо байгаа болон дунд хугацаанд хүрэx түвшнээр нь буюу хяналтын таван чиг үүрэг тус бүрээр нь…
Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төслийн талаар Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Үндсэн чиглэлийн төсөлд Засгийн газрын хуралдааны үеэр гишүүдээс гарсан саналыг тусган, холбогдох хууль болон урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн эцэслэн боловсруулж, ирэх аравдугаар сарын 15-ны дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралд даалгав. Төсөлд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн “ШИНЭ ИТГЭЛ-ШИНЭТГЭЛ”-ийг гол зорилгоо болгон Хүний хөгжил, Нийгмийн хөгжил, Эдийн засаг, дэд бүтцийн хөгжил, Байгаль орчин, Засаглал, Бүсийн хөгжил, Үндэсний өрсөлдөх чадварыг…
Олон улсын нэр хүндтэй Global Finance сэтгүүлээс “BEST CENTRAL BANK AWARD 2025”-ийг зарлалаа. “Central Banker Report Cards-2025” тайланд хамгийн өндөр буюу “A+”-“A-“ үнэлгээ авсан дэлхийн төв банкны удирдлагуудыг олон нийтэд танилцууллаа. Уг тайланд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “A-” үнэлгээ авч, хоёр дахь жилдээ дараалан өндөр үнэлгээтэй төв банкны удирдлагуудын жагсаалтад багтав. Central Banker Report Cards тайланг 1994 оноос хойш жил бүр гаргаж ирсэн бөгөөд дэлхийн 100 гаруй улсын төв банкны удирдлагын үйл ажиллагааг дараах шалгуураар үнэлдэг. Үүнд: Үндсэн зорилтыг хэрэгжүүлсэн байдал Эдийн засгийн өсөлт, санхүүгийн тогтвортой байдлыг хангах үр дүн Инфляц болон валютын ханшийн тогтвортой байдлыг хадгалсан Төв банкны хараат бус…
