Хүүхэд хөгжүүлэх олон талт үйл ажиллагааг тасралтгүй сайжруулахад эцэг эх, асран хамгаалагч харгалзан дэмжигчийн үүрэг оролцоо, практик туршлага үр дүнг онол арга зүйн үндэстэй гарган тавьж сургалтын үйл явцад тулгарч буй асуудлыг шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн цэцэрлэгүүдийн багш, эрхлэгч, аргазүйч, албан хаагч нарын дунд “Шилдэг илтгэл” шалгаруулах эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.

Уг хуралд 19 багш 5 арга зүйч, 4 эрхлэгч оролцож эрдэм, мэдлэгээ сорилоо. Шүүгчээр Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Б. Отгонсүрэн, 316 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Монгол Улсын зөвлөх багш Л.Адъяасүрэн, 110 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Монгол улсын зөвлөх багш Б. Баяртуяа нар ажиллалаа.


