Азийн хоёрдогч моргейжийн зах зээлийн холбооны (ASMMA) 2026 оны даргаар Монголын Ипотекийн Корпорацийн гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдлоо.
Япон, Өмнөд Солонгос, Филиппин, Узбекистан тэргүүтэй бүс нутгийн ипотекийн байгууллагуудыг нэгтгэсэн тус холбооны ээлжит жилийн уулзалт энэ сарын 28-нд Узбекистаны Самарканд хотод зохион байгуулагджээ. Энэ үеэр бүс нутгийн ипотекийн байгууллагуудын төлөөллүүд хоёрдогч ипотекийн зах зээлийн хөгжлийн чиг хандлага, хамтын ажиллагааны механизмыг өргөтгөх боломж болон ирэх жилийн тэргүүлэх зорилтуудыг хэлэлцсэн байна.

Ээлжит хурлын үеэр Монголын Ипотекийн Корпорацийн гүйцэтгэх захирал Б.Гантулгыг ASMMA-ийн 2026 оны шинэ нарийн бичгийн даргын албан тушаалд нийт гишүүдийн саналаар баталсан байна. Түүнчлэн Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Корпораци (UzMRC) болон Монголын Ипотекийн Корпорацийн хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, хоёр орны орон сууц санхүүжилтийн шилдэг туршлагыг хуваалцахаар болов.
Хоёр өдөр үргэлжилсэн хурлын үеэр талууд хөрөнгийн зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх, хамтарсан төслүүдийг дэмжих, бүс нутгийн интеграци болон хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар тохиролцов.

Түүнчлэн ASMMA-ийн гишүүд Ази дахь тогтвортой, хүртээмжтэй хоёрдогч ипотекийн зах зээлийг хөгжүүлэхэд цаашид бодит хувь нэмэр оруулж, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх бэлэн байгаагаа илэрхийллээ.

