Author: Business Insider
Япон улсын Мацүра хотын Такашима арлын далайн гүнээс илрүүлсэн Монголын Эзэнт гүрний үед холбогдох Хубилай хааны усан флотын цэргийн армийн хөлөг онгоцны дурсгал болон түүхэн үйл явдлын 750 жилийн ойг тохиолдуулан соёлын өвүүдийг сурталчлах, олон нийтэд таниулах зорилгоор Соёлын өвийн үндэсний төвийн захиалгаар “Хубилай хааны усан флот” дурсгалын зоосыг үйлдвэрлүүлж, худалдаанд гаргалаа. Япон улсын Фүкүока хотын Кюүшюү их сургууль дээр зохион байгуулагдсан “Хубилай хааны Япон руу хийсэн довтолгооны дараах 750 жилийн түүхийн олон улсын симпозиум” арга хэмжээний үеэр тус дурсгалын зоосыг олон нийтэд танилцуулав. Зоосны нүүрэн талд далайн ёроол хэсэгт усны археологийн малтлагаар илэрсэн тухайн үед живсэн хөлөг онгоцны модон…
Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойн хүрээнд Монголбанк, Монголын банкны холбоо, Монголын Финтекийн холбоо, “Тэрбум мод” сан, Голомт банк, М банк болон “Оптимал энд Макс”, “Сторпэй” ХХК-иудын хамтаар Сингапур улсад 11 дүгээр сарын 6-8-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Финтек-Фестивал-2024” арга хэмжээнд оролцож байна. Фестивалд дэлхийн 150 орны банк, санхүүгийн байгууллагуудын 66 мянга гаруй төлөөлөгчид оролцож, салбарын эрх зүйн зохицуулалт, инноваци, технологийг уялдуулах замаар дэлхийн санхүүгийн экосистемийн ирээдүйг тодорхойлох, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлж байна. Энэхүү арга хэмжээг Сингапурын Төв банк 2016 оноос хойш жил бүр зохион байгуулж буй бөгөөд дэлхийн хамгийн том, нөлөө бүхий…
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна. Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв. Эх сурвалж: Монголбанк
Бүтэн сарын туршид улс орон даяар амжилттай хэрэгжүүлсэн “Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалтын үйл ажиллагаа өнөөдөр буюу 2024 оны аравдугаар сарын 31-ний энэ өдөр Орхон аймгийн Эрдэнэт хотод боллоо. Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван болон хамтрагч байгууллагуудын төлөөлөл оролцсон энэ арга хэмжээний үеэр хуримтлал, хадгаламжийн ач холбогдлын талаар илтгэл тавьж, санхүүгийн мэдлэг олгох аппликейшн танилцуулж, “Халаасны мөнгөө зарцуулах төлөвлөгөө” дэвтрээ хэн сайн хөтлөх вэ? сэдэвт уралдаанд шалгарсан сурагчдыг шагнаж урамшууллаа. Монголбанк, ХБНГУ-ын Хадгаламжийн банкны Монгол дахь сан, Монголын банкны холбооноос хамтран уламжлал болгон зохион байгуулдаг тус аян нь энэ жил “Зорилготой хуримтлуулъя” уриа дор хамтрагч байгууллагуудын оролцоотойгоор хэрэгжсэн бөгөөд хүүхэд залуучуудад…
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон албан бусад төлөөлөл АНУ-ын Вашингтон хотноо ОУВС, Дэлхийн банкны жилийн уулзалтад оролцох хүрээнд Олон улсын санхүүгийн корпорацын дэд ерөнхийлөгч Рикардо Пуллити болон Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далай хариуцсан дэд ерөнхийлөгч Мануэла Ферротой нартай тус тус албан уулзалт хийлээ. Энэ үеэр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, төлөвийн талаар ярилцав. Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монгол Улсын инфляц 2024 оны 9 дүгээр сарын эцсийн байдлаар 6.7 хувьд хүрч, Төв банкны зорилтот түвшинд хадгалагдаж байгаа, мөн 2025 онд ДНБ 7-8 хувиар өсөх төлөвтэй байгааг дурдав. Мөн Монгол Улс ирэх жилүүдэд 30 тэрбум ам.доллароор хэмжигдэх 14 мега төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй…
Монголбанк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хамтран Монгол Улсад “WE Finance code” санаачилгыг хэрэгжүүлэх санамж бичигт 2024.10.24-ний өдөр гарын үсэг зурлаа. Эмэгтэй бизнес эрхлэгчдийг чадавхжуулах нь Монгол Улсын эдийн засгийг бэхжүүлэх гол түлхүүр бөгөөд WE Finance Code-ийн тусламжтайгаар талууд бизнес эрхлэгчдэд тэгш боломж олгохын тулд санхүүгийн салбарт хамтран ажиллана. Энэхүү санаачилга нь санхүүгийн хүртээмжийг ахиулах, эрх тэгш ирээдүйг бий болгохын төлөөх бидний хамтын зүтгэлийг бататгаж байна. Дэлхийн банкнаас бусад олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг “We-Fi” (Women’s Entrepreneurs Finance Initiative) хөтөлбөрийн хүрээнд ЕСБХБ нь эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлттэй холбоотой статистик мэдээ цуглуулах, тоон мэдээлэлд үндэслэн эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг бодлогоор дэмжих зорилт…
Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай “Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны талаар ярилцлаа. -“Дэлхийн хуримтлалын өдөр” аяныг Монгол Улсад тэмдэглэж байгаатай холбогдуулж, юуны өмнө энэхүү аяны талаар товч танилцуулна уу? -Төв банк буюу Монголбанк нь Монгол Улсын санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чухал үүрэгтэй байгууллага. Тийм ч учраас Монголбанк нь арилжааны банкнуудтай хамтран нэгдсэн байдлаар 2017 оноос хойш жил бүрийн 10 сарыг дэлхийн хуримтлалын өдрийн аян хэлбэрээр тэмдэглэж, ирсэн. Үүнээс өмнө зарим арилжааны банкнууд нь 2012 оноос тус өдрийг тэмдэглэж, хуримтлалын бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж ирсэн. Хуримтлалын өдөр нь иргэдийг хуримтлал үүсгэх, санхүүгийн боловсролыг дэмжих зорилготой жил бүрийн 10…
АНУ-ын Вашингтон хотноо Олон Улсын Валютын Сан, Дэлхийн Банкны жилийн чуулга уулзалт 2024 оны 10 дугаар сарын 21-нээс 26-ны өдрүүдэд болж байна. Тус уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн албаны бусад төлөөллийн хамтаар оролцож байгаа бөгөөд уулзалтын үеэр ОУВС-ийн дэд тэргүүн ноён Кэнжи Окамуратай уулзлаа. Талууд уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал болон санхүүгийн зохистой хяналтыг хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Энэ удаагийн жилийн чуулга уулзалтад бусад улс орны төв банкнуудын Ерөнхийлөгч, сангийн сайд, бизнесийн салбарын төлөөлөгчид, парламентын гишүүд, иргэний нийгмийн байгууллагууд оролцож, дэлхий дахины санхүү, эдийн засгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж байна.
Олон улсын төлбөр тооцоо, гадаад гүйлгээний SIFT компаниас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “SIBOS-2024” (SWIFT International Banking Operation Seminar) арга хэмжээ 10 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдаж байна. Энэ жилийн арга хэмжээнд Монголбанк болон Монголын арилжааны банкуудын төлөөлөл оролцож, “Mongolian Banks” нэрийн дор 100 жилийн түүхтэй Монгол Улсын секторын түүх, үүсэл хөгжил, өнөөгийн дижитал шилжилтийг сурталчлан таниулахын зэрэгцээ дэлхийн санхүүгийн салбарын шинэ санал, санаачилга, алсын хараатай танилцах юм. Тус арга хэмжээнд дэлхийд тэргүүлэгч, нэр хүнд бүхий олон улсын банк, санхүүгийн байгууллагууд нэг дор хуран цуглаж, банк, санхүүгийн салбарын өнөөгийн хөгжил, дэвшилтэт технологи, арга барилуудыг танилцуулж,…
Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B+” төлөвийг “Тогтвортой” болгож шинэчилснээ 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зарлав. Тус байгууллага манай улсын зээлжих зэрэглэлийг 2015 онд “В+” үнэлгээнээс “В” үнэлгээтэй болгож бууруулсан ба үүнээс хойш анх удаа үнэлгээг “В+” болгон нэмэгдүүллээ. Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг дээшлүүлэхэд дараах хүчин зүйлс голлон нөлөөлсөн талаар дурдсан байна. Үүнд: Уул уурхайн салбарын эрчимтэй тэлэлтийн үеийн нөөц бүрдүүлэлт: Уул уурхайн салбарын өсөлт төсөөллөөс давж, улсын секторын гадаад өрийн дарамт буурсан нь зээлжих зэрэглэлийг ахиулах гол үндэслэл боллоо. Хэдийгээр гадаад нөхцөл байдлаас өндөр хамааралтай хэвээр байгаа боловч гадаад валютын нөөц нэмэгдэхийн зэрэгцээ гадаад өрийн…
