Монголын Ипотекийн Корпораци (МИК) Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу арилжааны банкуудаас иргэдэд олгосон ипотекийн зээлийг багцлан худалдан авч, 39 дүгээр багцын бондыг амжилттай гаргалаа. Тус багц нь нийт 509 тэрбум төгрөгийн дүнтэй бөгөөд 30 хүртэлх жилийн хугацаатай ипотекийн зээлээр баталгаажсан бондыг (ИЗББ) гаргалаа.
Энэ удаагийн 39 дүгээр багц нь нийт 4,477 өрхийн ипотекийн зээлийг хамарч байгаа бөгөөд:
- 1752 буюу 39.1% нь хөдөө орон нутгаас зээлэнд хамрагдсан,
- 2725 буюу 60.9% нь Улаанбаатар хотод орон сууц худалдан авсан өрхүүд байгаа аж.
2025 онд МИК нийт 15,620 зээлдэгчийн, 1.68 их наяд төгрөгийн зээлийг худалдан авчээ. Тодруулбал, энэ онд МИК түүхэндээ хамгийн өндөр дүнтэй, хамгийн олон зээлдэгчийн зээлийг үнэт цаасжууллаа.








