Author: Business Insider
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны зургадугаар сарын 12, 13-ны өдөр ээлжит хурлаа хийлээ. Энэ үеэр эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, дотоод, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд: Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах; Банкнаас шинээр олгох болон тус шинээр олгосон зээлийн нөхцөлийг нь өөрчлөх тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг бусад хэрэглээний зээлийн адилаар 50 хувиар тогтоохоор шийдвэрлэлээ. Жилийн инфляц алгуур саарч, 2025 оны 5 дугаар сард улсын хэмжээнд 8.3 хувь, Улаанбаатар хотод 9.4 хувьтай гарлаа. Инфляц ийнхүү саарахад мах, гурил зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болон импортын барааны үнийн өсөлт саарсан нь…
Монголбанк нь 2024 онд зохион байгуулагдсан Дэлхийн алтны зөвлөлийн хурлаар Колумб, Эквадор, Филиппин улсын Төв банкнуудтай хамтран бичил уурхайчдаас алт худалдан авах үйл ажиллагааг албан ёсны болгох, хариуцлагатай бичил уурхайг дэмжих, албан ёсны нийлүүлэлтийн сүлжээнд нэгтгэх зорилготой “Лондоны зарчмууд” багц зарчимд нэгдсэн. Энэ хүрээнд Монголбанк Швейцарын “Хариуцлагатай Алтны Холбоо” /Swiss Better Gold Association/ болон “Аргор Хераиус” /Argor Heraeus SA/ алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр талууд хамтран жижиг, дунд алт олборлогчид болон бичил уурхайчдын хариуцлагатайгаар олборлосон алтыг олон улсын үнэт эдлэлийн компанид түүхий эдээр нийлүүлэх боломж бүрдэж байна. Хамтын ажиллагааны хүрээнд Булган аймгийн хэмжээнд үйл…
“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК (МИК) нь Нийцлийн менежментийн тогтолцооны олон улсын “ISO 37301:2021” стандартыг магадлах аудитаар гурав дахь жилдээ амжилттай баталгаажуулж, гэрчилгээгээ хүлээн авлаа. Магадлах аудитыг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад төвтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “LMS Certification” байгууллага баталгаажуулсан юм. Энэхүү олон улсын стандарт нь байгууллагын үйл ажиллагаа хууль журмын хүрээнд нийцэж буйг нотлохын зэрэгцээ хариуцлагатай, ил тод, олон улсын сайн туршлагад суурилсан удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж буйг баталгаажуулдаг юм. Тус стандартыг хэрэгжүүлснээр дотоод, гадаадын сонирхогч талуудын итгэлийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, мөн үйл ажиллагааны үр ашиг, тогтвортой байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулдаг юм. МИК…
Орчин цагийн үндэсний мөнгөн тэмдэгт “ТӨГРӨГ”-ийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ойн хүрээнд Мөнгөн тэмдэгтийн түүхэн музейн нээлтийн арга хэмжээг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Монголбанкны “Г” байранд зохион байгууллаа. Монгол улсын төлбөрийн хэрэгслийн 1925 оноос 2025 он хүртэлх 100 жилийн түүхэн баримт бичиг, тоног төхөөрөмж, шинээр үйлдвэрлэн гаргасан гүйлгээний болон дурсгалын мөнгөн дэвсгэрт, загварууд болон үндэсний мөнгөн тэмдэгтийн шинэ дэвшилтэт технологи бүхий хамгаалалтын элементүүдийн танилцуулга зэргийг дэглэн Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Арилжааны банкуудын төлөөлөл, Мөнгөн тэмдэгтийн газрын ахмад ажилчид, Монголбанкны төв болон орон нутаг дах 17 хэлтэс, салбарын ажилтнуудын төлөөллүүдийг урин ёслол хүндэтгэлтэйгээр нээлээ.
E.l.f. Beauty компани Хэйли Биберийн үүсгэн байгуулсан Rhode хэмээх гоо сайхны брэндийг 1 тэрбум ам.доллароор худалдан авахаар болсноо мэдэгдлээ. Энэ нь FactSet-ийн мэдээлснээр E.l.f.-ийн түүхэнд дэх хамгийн том худалдан авалт бөгөөд 800 сая ам.доллар нь бэлэн мөнгө ба хувьцааны хосолсон хэлбэрээр, үлдсэн 200 сая ам.доллар нь ирэх гурван жилийн хугацаанд Rhode-ийн бизнесийн амжилтаас хамааран олгогдох аж. “Би хэрэглэгчийн зах зээлд 34 жил ажилласан. Гэтэл энэ брэнд маш богино хугацаанд ийм амжилтад хүрсэн нь үнэхээр гайхмаар. Гурав хүрэхгүй жилийн хугацаанд ердөө 10 бүтээгдэхүүнтэй хэр нь зөвхөн онлайн борлуулалтаар 212 сая ам.долларын орлого олсон. Ийм зүйлийг би боломжтой гэж бодоогүй” хэмээн E.l.f.-ийн гүйцэтгэх…
Дэлхийн зах зээл дээр алтны ханш өнгөрсөн долоо хоногийг 2 хувийн бууралтаар хаасан ч шинжээчид үүнийг урт хугацааны өсөлтийн суурь өөрчлөгдсөн гэж үзэхгүй байна. Баасан гарагийн байдлаар спот алтны үнэ унци тутамд 3,250.80 ам.долларт хүрч, зах зээлд түр хугацааны засвар үргэлжилж байгааг харуулж байна. 2025 оны эхнээс алтны үнэ нийт 24 хувиар өсөөд байгаа бол өнгөрсөн долоо хоногт тогтоогдсон 3,500 ам.долларын оргил үнийн түвшнээс 7 хувиар доогуур байгаа нь сүүлийн уналтын цар хүрээг илтгэнэ. Гэсэн ч энэ уналтыг эрэлт буурсан гэхээсээ илүү зах зээлийн амьсгаа авах хугацаа гэж үзэх шинжээчид элбэг байна. БНХАУ-ын тав хоногийн баярын амралт эхэлснээр алтны эрэлт түр хугацаанд суларсан нь мөн ханшид нөлөөлж байна. Мөн…
Орчин цагийн үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ талаар Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын захирал Б.Алимаатай ярилцлаа. -Энэ онд монгол төгрөг хэвлэгдсэний 100 жилийн ойг тэмдэглэж байна. Энэ ойг тэмдэглэхийн ач холбогдол, зорилгын талаар ярилцлагаа эхэлье? -Тийм ээ. Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг анх 1925 онд гүйлгээнд гаргасан нь манай улсын хувьд түүхэн онцгой үйл явдал болсон. Үүний хөрс суурийг 1911 онд өрнөсөн монголчуудын тусгаар тогтнолоо сэргээхийн төлөөх тэмцэл, хувьсгал хөдөлгөөн тавьсан гэдгийг чухалчлан дурдах нь зүйтэй байх. 1921 онд Ардын хувьсгал ялж тусгаар тогтносон Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг үүсгэн байгуулснаар улс…
Мастеркард Эдийн засгийн хүрээлэнгээс 2025 оны зуны хамгийн эрэлттэй аяллын чиглэлүүдийг нэрлэжээ. Уг жагсаалтын талаас илүү хувийг Азийн хотууд бүрдүүлээд байна. Тус тайланд 2024 ба 2025 оны зуны нислэгийн захиалгыг харьцуулж, зорчигчдын тоо хамгийн хурдацтай нэмэгдэж буй газруудыг тодруулжээ. Энэ жагсаалтыг Токио болон Осака тэргүүлж байгаа ба Токио нь өнгөрсөн жилийн жагсаалтад мөн хоёрдугаарт бичигдэж байсан нь тус хотын аялал жуулчлалын тогтвортой өсөлтийг илтгэж байна. Парис гуравдугаарт бичигдсэн нь 2024 оны зуны Олимпын наадмын улмаас зорчигчдын тоо буурсантай холбоотой юм. Харин Шанхай дөрөвдүгээрт орсон байна. 2025 оны зуны хамгийн эрэлттэй 15 аяллын чиглэл Токио, Япон Осака, Япон Парис, Франц Шанхай, Хятад…
Энэ жил “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонг улсын хэмжээнд 14,486 ээж хүртэнэ. Одонгоо гардан авах алдарт эхчүүдийн ихэнх нь 34-39 насныхан байх аж. Ерөнхийлөгчийн санаачилгаар “Алдарт эх”-ийн одонг дагалддаг мөнгөн урамшууллыг 2025 оноос хоёр дахин нэмэгдүүлж олгох болгосон. 2025 оноос эхлэн Алдарт эхийн нэгдүгээр одонтой эхэд жилд нэг удаа 200,000 төгрөг олгож байсныг 400,000 төгрөг болгож, хоёр дахин нэмэгдүүллээ. Мөн хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100,000 төгрөг олгож байсныг 200,000 төгрөг болгосон юм.
Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч нарын зөвлөлийн 58 дахь удаагийн жилийн уулзалт Италийн Милан хотноо тавдугаар сарын 3-7-ны өдрүүдэд болж, Монголбанкны төлөөлөл оролцлоо. Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Масато Канда нээлтийн үгэндээ Ази, Номхон далайн бүс нутагт тулгарч буй тодорхойгүй байдал нь эрсдэлд илүү тэсвэртэй, тогтвортой ирээдүйг бий болгох боломж гэдгийг онцолж байна. Энэхүү 58 дахь удаагийн жилийн уулзалтад улс орнуудын Засгийн газар, банк санхүү, хувийн хэвшил, иргэний нийгэм, академийн төлөөлөл 5000 гаруй зочин оролцож, Ази, Номхон далайн бүс нутагт өөрчлөлт хийхэд шаардлагатай дөрвөн гол чиглэлийн талаар санал солилцлоо. Үүнд, бүс нутгийн хүнсний тогтолцооны эмзэг байдлыг шийдвэрлэх зорилгоор Азийн хөгжлийн банк 2030…
