Author: Business Insider
Нийслэлийн 2023 оны төсвийн төслийн нийт орлогыг 532,073,153.9 мянган төгрөгөөр баталлаа. Үүнд татварын орлого нь 340,830,780.0 мянган төгрөг байх бол татварын бус орлого 170,579,824.5 байх юм. Мөн нийслэлийн 2023 оны төсөвт төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг баталсан юм. Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга 551,410,604.5 мянган төгрөийн орлого төвлөрүүлэх бол нийслэлийн харьяа агентлагууд 491,606,480 мянган төгрөг төвлөрүүлнэ. Харин харьяалах төсөвт байгууллагын өөрийн орлого нь 18,278,565.5 мянган төгрөг, бусад орлого 41.5 сая төгрөг байх юм. Түүнээс гадна нийслэлийн 2023 оны төсвийн жилд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хотын шуудын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 255,933,000.0 мянган төгрөг,…
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XIX хуралдаан өнөөдөр үргэлжилж, Нийслэлийн 2023 оны төсөвт, нэмэлт өөрчлөлт оруулах, Нийслэлийн 2022 оны Төсвийн гүйцэтгэлийг батлах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн эхэнд Нийслэлийн ИТХ дахь намын бүлгүүд хэлэлцэж буй асуудлаарх бүлгийн дүгнэлтийг танилцуулсан юм. Улмаар НИТХ дахь МАН-ын бүлгийн төлөөлөгчид төсвийн тодотголд өгсөн цаг үеийн тулгамдсан асуудлаарх зарим ажилд хөрөнгө оруулалт тусгах саналыг хураалаа. Үүнд: Налайх дүүргийн 2 дугаар хороо Голомт цогцолбор сургуулийг буулгаж 960 суудалтай сургууль барих 5 тэрбум төгрөг БГД-ийн 21 дүгээр хорооны цэцэрлэгийн барилгад 461 сая төгрөг Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо ашиглалтын шаардлага хангахгүй 34, 35 дугаар барилгыг буулгаж дахин барилгажуулах төслийн инженерийн…
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XIX хуралдаан боллоо. Өнөөдрийн хуралдаанаар Хотын шуудын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай болон нэн яаралтай хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар болон бусад асуудлыг хэлэлцсэн юм. Төсвийн төслийн танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө танилцуулав. Монгол Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар энэ сарын 16-ны өдөр улсын нэгдсэн төсөвт болон дагалдах бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан. Үүнтэй холбогдуулан нийслэлийн төсөвт мөн тодотгол хийх шаардлага үүссэн юм. Нийслэлийн төсвийн орлогын хувьд 2023 оны эхний таван сарын байдлаар 740.3 тэрбум төгрөг төвлөрсөн байна. Энэ нь төсвийн орлогын төлөвлөгөө 26.5 тэрбум төгрөг буюу 3.5…
Нийслэлийн ИТХ-ын үдээс хойших хуралдаанд Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хамтарсан Эрдэнэс Баянбогд” ХХК-ийн эзэмшлийн хайгуулын талбайг цогцоор нь эдийн засгийн эргэлтэд оруулах, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор хөрөнгө оруулагч талтай хамтын ажиллагааны суурь хэлэлцээр байгуулах эрх олгох асуудлыг Нийслэлийн Засаг дарга орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа. Монгол Улсын Засгийн Газрын 2022 оны 217 тоот тогтоолоор “Эрдэнэс Баянбогд” ХХК-ийг үүсгэн байгуулж, компанийн нийт хувьцааны 34 хувийг төрийн өмчит “Эрдэнэс Баянбогд” ХХК-д эзэмшүүлж, үлдэх 66 хувийг “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац”-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн зүгээс “Эрдэнэс Баянбогд” ХХК-ийн үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах зорилгоор дотоод, гадаадын…
Хуралдааны эхэнд Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланг Нийслэл дэх төрийн аудитын газрын дарга М.Эрдэнэжаргал Нийслэлийн ИТХ-д танилцууллаа. Нийслэл дэх төрийн аудитын байгууллагаас санхүүгийн нэгтгэсэн тайлан болон төсвийн гүйцэтгэлд өөрчлөлтгүй гэсэн дүгнэлт өгсөн байна. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр нийслэлийн төрийн болон тусгай сангууд, аж ахуйн нэгжүүд төрийн байгууллага бүхий нийт 226 байгууллагад аудит хийж, дүнг тусгажээ. 2022 оны хувьд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баталж, хэрэгжүүлсэн. Тиймээс нийслэлийн байгууллагууд бүх шатандаа Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах ёстойг М.Эрдэнэжаргал онцоллоо. Мөн өнгөрсөн онд нийслэл хот анх удаа түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах…
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Манай хоёр улс дипломат харилцаатайгаас гадна улс төр, эдийн засаг, соёл, боловсролын салбарт олон талт хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн. Төрт ёсны дипломат харилцаанаас гадна иргэд хоорондын Ардын дипломат харилцаа биднийг холбож байдаг. Иймд бүс нутгийн хүрээнд төдийгүй эгч, дүү хотууд хоорондын найрамдалт харилцааг бэхжүүлж, хотуудын сайн туршлагаас хуваалцаж, бодитой хэрэгжих хотуудын хөгжилд чиглэсэн хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж хамтран ажиллахад бэлэн” гэдгээ илэрхийллээ. Элчин сайд Ричард Буанган Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны шинэ барилгын…
Нийслэлийн ИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хороо өнөөдөр хуралдлаа. Хурлаар нийтийн эдэлбэр газрын байршлын хэмжээг тогтоох, болзошгүй гамшгийн үед түр цугларах, нүүлгэн шилжүүлэх газрын байршил, хэмжээг шинэчлэн тогтоох, гэр хорооллын дахин төлөвлөлт, Багахангай, Багануур, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглох, нийслэлийн дагуул хот байгуулах болон бусад асуудлын талаар хэлэлцлээ. 2021 онд Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд Нийслэл хот дагуул хоттой байх нарийвчилсан зохицуулалтыг тусгасан. Уг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд Аргалант-Эмээлт, Налайх, Буянт-Ухаа зэрэг байршлуудыг онцлон судалж, “Буянт-Ухаа” дагуул хот байгуулах санал танилцуулсан юм. Тодруулбал, дагуул хотыг Хан-Уул дүүрэгт, хуучин Чингис хаан олон улсын нисэх онгоцны…
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар Нийслэлийн нутаг дэвсгэрт дагуул хот байгуулах талаар хэлэлцлээ. Тодруулбал, УИХ-аас 2020 онд “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дагуул хотуудыг хөгжүүлэх зорилтыг тодорхойлсон байдаг. Иймд 2021 онд Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд Нийслэл хот дагуул хоттой байх нарийвчилсан зохицуулалтыг тусгасан. Уг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд “Буянт-Ухаа” дагуул хотыг байгуулах талаар хурлын эхэнд танилцууллаа. “Буянт-Ухаа” дагуул хотыг Хан-Уул дүүрэгт, хуучин Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал орчим байгуулах аж. Уг дүүргийн 9, 10, 16, 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг хамарч 3,919,7 га талбай, 120,449 иргэн, 37,640 орчим өрх суурьшиж, агаарын хөлгийн засвар,…
Монголбанк Central Banking институтээс шалгаруулсан “FinTech RegTech Global Awards”-ийн “The Pioneer award” шагналыг 6 дугаар сарын 14-ний өдөр Лондон хотноо хүртлээ. Монголбанк арилжааны банкнуудаас тоон мэдээлэл, тайланг нэгдсэн хэлбэрээр өндөр давтамжтай цуглуулдаг их өгөгдлийн системийг суурилуулсан нь түүчээлэх ажил болж, тус шагналын ялагчаар тодорсон байна. Энэхүү төсөл нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн хүрээнд хэрэгжсэн юм. Тус шагналыг хүртсэнтэй холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн санхүүгийн салбарт өрнөж буй мэдээллийн инновац болон энэ чиглэлээрх Олон улсын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцолсон бөгөөд “Бид энэхүү амжилт дээрээ тулгуурлаад их өгөгдлийг ашиглан Төв банк болон санхүүгийн системд шинэчлэл, өөрчлөлт хийх боломжуудыг…
Монголбанк 2023 оны 5 дугаар сард 2,417.8 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 5.6 тонн үнэт металл худалдан аваад байна. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 425.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 422.6 кг үнэт металл тус тус худалдан аваад байна. Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2023 оны 5 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 221,229.60 төгрөг байв.