Энэ жил “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонг улсын хэмжээнд 14,486 ээж хүртэнэ. Одонгоо гардан авах алдарт эхчүүдийн ихэнх нь 34-39 насныхан байх аж. Ерөнхийлөгчийн санаачилгаар “Алдарт эх”-ийн одонг дагалддаг мөнгөн урамшууллыг 2025 оноос хоёр дахин нэмэгдүүлж олгох болгосон.
2025 оноос эхлэн Алдарт эхийн нэгдүгээр одонтой эхэд жилд нэг удаа 200,000 төгрөг олгож байсныг 400,000 төгрөг болгож, хоёр дахин нэмэгдүүллээ. Мөн хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100,000 төгрөг олгож байсныг 200,000 төгрөг болгосон юм.