Author: Business Insider
Монголын банкны салбарын шинэчлэлтэй холбоотой асуудлаар Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөнтэй ярилцлаа. -УИХ-аас 2021 онд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар банкууд ХК хэлбэртэй байх зохицуулалттай болсон. Нөгөө талаас Төв банкны хувьд банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, энэ хүрээндээ хэд хэдэн шинэ зорилт дэвшүүлсний нэг нь банкны салбарын IPO. Тэгэхээр банкны IPO, том утгаараа банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг та хэрхэн дүгнэж байна вэ? -Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт нь Төв банкнаас хэрэгжүүлж буй банкны шинэтгэлийн хөтөлбөрийн томоохон бүрэлдэхүүн хэсэг болсон. Та бүхний мэдэж байгаачлан энэхүү хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр банкуудын “компанийн хэлбэр”-ийг зөвхөн ХК хэлбэртэй байхаар хуульчилсан. Тодруулбал…
Монголбанкны Ерөнхийлөгч 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Олон Улсын Валютын Сангийн Монгол улс дахь суурин төлөөлөгч Юүн Сёк Хүн болон үүрэгт ажлаа хүлээж авахаар зэхэж буй шинэ суурин төлөөлөгч Тигран Погосиян нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ОУВС-гийн хамтын ажиллагаа, туслалцаанд өндөр ач холбогдол өгдөг гэдгээ онцлоод, Монгол улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, банкны салбарын шинэчлэлийн талаар харилцан санал солилцов.
НЗДТГ, Улаанбаатар хотын Худалдааны танхим хамтран “Шинэ сэргэлт-Улаанбаатар” уриан дор “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-ыг зохион байгууллаа. Форумаар Нийслэл хотын эдийн засгийг эрчимжүүлэх, хотын томоохон бүтээн байгуулалтад хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, цаашид хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, илтгэлийг танилцуулсан юм. Мөн нийслэл хотын зүгээс хувийн хэвшилтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх хүрээнд НЗДТГ Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Форумын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлт-Улаанбаатар” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Тэрбээр “Асуудлыг ил тод, нээлттэй, шилэн, олон улсын стандартад нийцүүлсэн, тогтвортой байдлаар шийдэх ёстойг өнгөрсөн 30 жилийн түүхээс бид харлаа. Бид…
Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум өнөөдөр эхэллээ. Форумаар нийслэл Улаанбаатар хотод тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хөгжлийн томоохон бүтээн байгуулалтад гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татах, төр хувийн хэвшлийг хөгжүүлэх зорилготой юм. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар болон Монгол дахь дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, хамтын ажиллагаат олон улсын банк санхүү, хөрөнгө оруулалтын байгууллагын төлөөлөл, дэлхийн хотуудын зочид, бизнес эрхлэгч бүхий 400 орчим зочид төлөөлөгч оролцож байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар худалдааны танхимтай хамтран зохион байгуулж байгаа хөрөнгө оруулалт, түншлэлийн форумыг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нээж үг хэлэв. Тэрбээр Улаанбаатар хотын…
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны дөрөвдүгээр сарын 19-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. ХЭҮК-оос гаргасан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгов Хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хийсэн Монгол Улсын Ерөнхий сайдын уулзалтын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын гишүүдэд танилцуулга хийлээ. Үүнтэй холбогдуулан дараах шийдвэрийг гаргалаа.Монгол Улсын Үндсэн хуульд заасан эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд төр, иргэний нийгмийн түншлэлийн үзэл баримтлалын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгаалын…
Монгол Улсын Засгийн газраас “Оюутолгой” компанийн Монголын талын ТУЗ-ийн гишүүнээр томилуулахаар Жамбалдоржийн Таныг нэр дэвшүүлжээ. Ж.Тана нь АНУ-ын Юта мужийн “Васач Академи” бүрэн дунд сургуулийг дүүргэж, Харвардын их сургуулийг 2011 онд эдийн засагч мэргэжлээр төгсөж Зүүн хойд Ази судлал, хятад хэлээр мэргэшсэн аж. Тэрбээр 2012-2013 онд Куинсландын их сургуульд байгалийн баялаг, байгаль орчны чиглэлээр сургалтад хамрагдаж 2015-2016 онд Оксфордын их сургуульд Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ. Ж.Тана 2017-2019 онд “McKinsey & Company”-ийн Казахстаны салбарт зөвлөх, 2019 оноос АНУ-ын Вашингтон хотын салбарт менежерээр ажиллаж, уул уурхай болон төрөлжсөн байгалийн баялгийн салбарын компаниудад стратеги, үйл ажиллагааны чиглэлээр зөвлөгөө өгч төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж…
“Ковид-19” ялангуяа Монгол шиг гадаад зах зээлээс хамааралтай жижиг эдийн засагт хүндхэн цохилт үзүүлсэн. БНХАУ хилээ хааснаар өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний импорт тасалдсанаар үнэ нь “хаданд” гарсан. Түүхий эдийн үнэ өсөж байсан ч экспортын ганц гарц болох урд хөршийн хилийн хоригтой холбоотойгоор нүүрсний экспорт тасалдсан. Дотоодод цар тахлын хөл хорионоос үүдэлтэйгээр аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барихад хүрч байсан нь нууц биш. Энэ үед Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлсэн билээ. Энэ хүрээнд ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл олгох, Монголбанкны репо санхүүжилтээр дамжуулан эдийн засгийн тодорхой…
“Ковид-19” ялангуяа Монгол шиг гадаад зах зээлээс хамааралтай жижиг эдийн засагт хүндхэн цохилт үзүүлсэн. БНХАУ хилээ хааснаар өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний импорт тасалдсанаар үнэ нь “хаданд” гарсан. Түүхий эдийн үнэ өсөж байсан ч экспортын ганц гарц болох урд хөршийн хилийн хоригтой холбоотойгоор нүүрсний экспорт тасалдсан. Дотоодод цар тахлын хөл хорионоос үүдэлтэйгээр аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барихад хүрч байсан нь нууц биш. Энэ үед Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлсэн билээ. Энэ хүрээнд ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл олгох, Монголбанкны репо санхүүжилтээр дамжуулан эдийн засгийн тодорхой…
Цар тахал улс орнуудын эдийн засаг, санхүүгийн зах зээлд томоохон өөрчлөлт авчирч, эдийн засгийн нийлүүлэлт төдийгүй эрэлтэд сөргөөр нөлөөлөх болсон. Монгол Улсын хувьд ч цар тахлын үр дагавар нь өрх болон аж ахуйн нэгжүүдэд хүндээр туссан. УИХ, Засгийн газар, Монголбанкнаас эдгээр хүндрэлийг даамжрахаас сэргийлэх зорилгоор мөнгө, санхүүгийн бодлогын арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлсний нэг нь “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” юм. Энэхүү төлөвлөгөөний хэрэгжилтээс онцлох баримтуудыг танилцуулж байна. БАРИМТ 1Ажлын байрыг дэмжих, pепо санхүүжилт, ипотек, хөдөө аж ахуйн зээлийн хүрээнд 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 71,339 зээлдэгчид 5.7 их наяд төгрөгийн санхүүжилт олгожээ. БАРИМТ …
Дахин боловсруулсан материалын ашиглалтыг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөгөө Apple компани өчигдөр зарлажээ. Төлөвлөгөөний дагуу тус компани 2025 оноос эхлэн өөрийн брэндийн бүх батарейд дахин боловсруулсан кобальтыг 100 хувь ашиглахаар болсон байна. Бас 2025 оноос эхлэн Apple-ийн бүтээгдэхүүнүүдийн соронзон эд ангиуд бүгд дахин боловсруулсан газрын ховор элемент ашигладаг болох ажээ. Мөн тус компанийн бүх хэвлэмэл хавтангуудад дахин боловсруулсан гагнуурын цагаан тугалга, дахин боловсруулсан алтан түрхцийг 100 хувь ашиглах юм байна. Өнгөрсөн онд Apple компани энэ чиглэлд томоохон ахиц гаргаж, бүх хөнгөн цагааныхаа гуравны хоёрыг, бүх газрын ховор элементийнхээ дөрөвний гурвыг, бүх вольфрамынхаа 95 хувийг дахин боловсруулсан эх үүсвэрээс хангадаг болжээ. Эцэстээ Apple…