“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК болон Индонез улсын орон сууц санхүүжилтийн компани болох “PT Sarana Multigriya Finansial (Persero)” (SMF) хооронд хамтран ажиллах санамж бичгийг гуравдугаар сарын 17-ны өдөр байгууллаа.
Cанамж бичгийн хүрээнд талууд орон сууцны санхүүжилт болон зах зээлийг хөгжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, сайн туршлага хуваалцах, тогтвортой хөгжил, ногоон санхүүжилт, салбарын бодлого, судалгаа, хөтөлбөрийг дэлгэрүүлэн нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцсон байна.

