Author: Business Insider
НЗДТГ, Улаанбаатар хотын Худалдааны танхим хамтран “Шинэ сэргэлт-Улаанбаатар” уриан дор “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-ыг зохион байгууллаа. Форумаар Нийслэл хотын эдийн засгийг эрчимжүүлэх, хотын томоохон бүтээн байгуулалтад хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, цаашид хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, илтгэлийг танилцуулсан юм. Мөн нийслэл хотын зүгээс хувийн хэвшилтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх хүрээнд НЗДТГ Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Форумын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлт-Улаанбаатар” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Тэрбээр “Асуудлыг ил тод, нээлттэй, шилэн, олон улсын стандартад нийцүүлсэн, тогтвортой байдлаар шийдэх ёстойг өнгөрсөн 30 жилийн түүхээс бид харлаа. Бид…
Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум өнөөдөр эхэллээ. Форумаар нийслэл Улаанбаатар хотод тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хөгжлийн томоохон бүтээн байгуулалтад гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татах, төр хувийн хэвшлийг хөгжүүлэх зорилготой юм. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар болон Монгол дахь дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, хамтын ажиллагаат олон улсын банк санхүү, хөрөнгө оруулалтын байгууллагын төлөөлөл, дэлхийн хотуудын зочид, бизнес эрхлэгч бүхий 400 орчим зочид төлөөлөгч оролцож байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар худалдааны танхимтай хамтран зохион байгуулж байгаа хөрөнгө оруулалт, түншлэлийн форумыг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нээж үг хэлэв. Тэрбээр Улаанбаатар хотын…
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны дөрөвдүгээр сарын 19-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. ХЭҮК-оос гаргасан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгов Хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хийсэн Монгол Улсын Ерөнхий сайдын уулзалтын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын гишүүдэд танилцуулга хийлээ. Үүнтэй холбогдуулан дараах шийдвэрийг гаргалаа.Монгол Улсын Үндсэн хуульд заасан эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд төр, иргэний нийгмийн түншлэлийн үзэл баримтлалын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгаалын…
Монгол Улсын Засгийн газраас “Оюутолгой” компанийн Монголын талын ТУЗ-ийн гишүүнээр томилуулахаар Жамбалдоржийн Таныг нэр дэвшүүлжээ. Ж.Тана нь АНУ-ын Юта мужийн “Васач Академи” бүрэн дунд сургуулийг дүүргэж, Харвардын их сургуулийг 2011 онд эдийн засагч мэргэжлээр төгсөж Зүүн хойд Ази судлал, хятад хэлээр мэргэшсэн аж. Тэрбээр 2012-2013 онд Куинсландын их сургуульд байгалийн баялаг, байгаль орчны чиглэлээр сургалтад хамрагдаж 2015-2016 онд Оксфордын их сургуульд Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ. Ж.Тана 2017-2019 онд “McKinsey & Company”-ийн Казахстаны салбарт зөвлөх, 2019 оноос АНУ-ын Вашингтон хотын салбарт менежерээр ажиллаж, уул уурхай болон төрөлжсөн байгалийн баялгийн салбарын компаниудад стратеги, үйл ажиллагааны чиглэлээр зөвлөгөө өгч төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж…
“Ковид-19” ялангуяа Монгол шиг гадаад зах зээлээс хамааралтай жижиг эдийн засагт хүндхэн цохилт үзүүлсэн. БНХАУ хилээ хааснаар өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний импорт тасалдсанаар үнэ нь “хаданд” гарсан. Түүхий эдийн үнэ өсөж байсан ч экспортын ганц гарц болох урд хөршийн хилийн хоригтой холбоотойгоор нүүрсний экспорт тасалдсан. Дотоодод цар тахлын хөл хорионоос үүдэлтэйгээр аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барихад хүрч байсан нь нууц биш. Энэ үед Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлсэн билээ. Энэ хүрээнд ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл олгох, Монголбанкны репо санхүүжилтээр дамжуулан эдийн засгийн тодорхой…
“Ковид-19” ялангуяа Монгол шиг гадаад зах зээлээс хамааралтай жижиг эдийн засагт хүндхэн цохилт үзүүлсэн. БНХАУ хилээ хааснаар өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний импорт тасалдсанаар үнэ нь “хаданд” гарсан. Түүхий эдийн үнэ өсөж байсан ч экспортын ганц гарц болох урд хөршийн хилийн хоригтой холбоотойгоор нүүрсний экспорт тасалдсан. Дотоодод цар тахлын хөл хорионоос үүдэлтэйгээр аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барихад хүрч байсан нь нууц биш. Энэ үед Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлсэн билээ. Энэ хүрээнд ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл олгох, Монголбанкны репо санхүүжилтээр дамжуулан эдийн засгийн тодорхой…
Цар тахал улс орнуудын эдийн засаг, санхүүгийн зах зээлд томоохон өөрчлөлт авчирч, эдийн засгийн нийлүүлэлт төдийгүй эрэлтэд сөргөөр нөлөөлөх болсон. Монгол Улсын хувьд ч цар тахлын үр дагавар нь өрх болон аж ахуйн нэгжүүдэд хүндээр туссан. УИХ, Засгийн газар, Монголбанкнаас эдгээр хүндрэлийг даамжрахаас сэргийлэх зорилгоор мөнгө, санхүүгийн бодлогын арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлсний нэг нь “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” юм. Энэхүү төлөвлөгөөний хэрэгжилтээс онцлох баримтуудыг танилцуулж байна. БАРИМТ 1Ажлын байрыг дэмжих, pепо санхүүжилт, ипотек, хөдөө аж ахуйн зээлийн хүрээнд 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 71,339 зээлдэгчид 5.7 их наяд төгрөгийн санхүүжилт олгожээ. БАРИМТ …
Дахин боловсруулсан материалын ашиглалтыг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөгөө Apple компани өчигдөр зарлажээ. Төлөвлөгөөний дагуу тус компани 2025 оноос эхлэн өөрийн брэндийн бүх батарейд дахин боловсруулсан кобальтыг 100 хувь ашиглахаар болсон байна. Бас 2025 оноос эхлэн Apple-ийн бүтээгдэхүүнүүдийн соронзон эд ангиуд бүгд дахин боловсруулсан газрын ховор элемент ашигладаг болох ажээ. Мөн тус компанийн бүх хэвлэмэл хавтангуудад дахин боловсруулсан гагнуурын цагаан тугалга, дахин боловсруулсан алтан түрхцийг 100 хувь ашиглах юм байна. Өнгөрсөн онд Apple компани энэ чиглэлд томоохон ахиц гаргаж, бүх хөнгөн цагааныхаа гуравны хоёрыг, бүх газрын ховор элементийнхээ дөрөвний гурвыг, бүх вольфрамынхаа 95 хувийг дахин боловсруулсан эх үүсвэрээс хангадаг болжээ. Эцэстээ Apple…
Үндэсний хэмжээний хамгийн том арилжааны банк, салбартаа санхүүгийн үзүүлэлтүүдээр манлайлагч ХААН Банкны нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны нээлтийн цан цохих ёслол Монголын хөрөнгийн биржид өнөөдөр боллоо. Цан цохих ёслолын арга хэмжээнд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, “ХААН Банк” ХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Дарьбум, Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа, тэргүүлэх андеррайтер “БиДиСек ҮЦК” ХК-ийн захирал Д.Даянбилгүүн, дэд андеррайтер “Таванбогд капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэ болон албаны бусад хүн оролцлоо. ХААН Банк нийт хувьцааныхаа 10 хувь буюу 191,219,800 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 959 төгрөгөөр олон нийтэд санал болгож, 183.4…
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2023.04.14) “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, тус компанид Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилон ажиллуулж байна. Онцгой дэглэмийн хугацаанд олборлолт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, нээлттэй, ил тод байдлыг хангах, нүүрсийг хил нөхцөлөөр, биржээр арилжих зэрэг зарим арга хэмжээг авч хэрэгжүүлснээр эерэг үр дүнд хүрсэн гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулав. Тухайлбал, онцгой дэглэм тогтоосон…