Author: Business Insider

Үндэсний хэмжээний хамгийн том арилжааны банк, салбартаа санхүүгийн үзүүлэлтүүдээр манлайлагч ХААН Банкны нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны нээлтийн цан цохих ёслол Монголын хөрөнгийн биржид өнөөдөр боллоо. Цан цохих ёслолын арга хэмжээнд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, “ХААН Банк” ХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Дарьбум, Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа, тэргүүлэх андеррайтер “БиДиСек ҮЦК” ХК-ийн захирал Д.Даянбилгүүн, дэд андеррайтер “Таванбогд капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэ болон албаны бусад хүн оролцлоо. ХААН Банк нийт хувьцааныхаа 10 хувь буюу 191,219,800 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 959 төгрөгөөр олон нийтэд санал болгож, 183.4…

Read More

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2023.04.14) “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, тус компанид Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилон ажиллуулж байна. Онцгой дэглэмийн хугацаанд олборлолт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, нээлттэй, ил тод байдлыг хангах, нүүрсийг хил нөхцөлөөр, биржээр арилжих зэрэг зарим арга хэмжээг авч хэрэгжүүлснээр эерэг үр дүнд хүрсэн гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулав. Тухайлбал, онцгой дэглэм тогтоосон…

Read More

Дэлхийн технологийн ертөнцийг шуугиулж байгаа ChatGPT хиймэл оюунд суурилсан чатботын алдаа доголдлыг илрүүлбэл их хэмжээний мөнгөн шагналаар урамшуулахаа OpenAI компани мэдэгджээ. “Bug Bounty Program” хөтөлбөрийг тус компани өчигдөр зарласан бөгөөд ChatGPT системийн эмзэг цэг, алдаа доголдол, аюулгүй байдлын цоорхойг илрүүлж, засварлах зорилготой юм байна. Шагналын хэмжээ илрүүлсэн алдааны ач холбогдлоос хамаараад $200-аас $20,000 хүртэл байх ажээ. Хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ OpenAI компани энэ чиглэлд ажиллаж, мэргэжилтнүүдийг том компаниудтай холбож өгдөг Bugcrowd байгууллагатай хамтарсан байна. Bugcrowd байгууллагын вэб хуудсаар илгээсэн мэдээлэлд хоёр цагийн дотор хариу өгч, илрүүлсэн гэмтлийг хүлээн зөвшөөрөх үгүйгээ мэдэгдэх гэнэ. Хөтөлбөрийг зарласнаас хойш (энэ мэдээ нийтлэгдсэн цагийн байдлаар) 23 алдааны мэдээллийг хүлээн…

Read More

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Онцгой дэглэм тогтоосноос хойших зургаан сарын тайланг өнөөдөр танилцууллаа. Өнгөрсөн оны аравдугаар сарын 26-ны өдөр тус компанид зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоож, Сангийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг Бүрэн Эрхт Төлөөлөгч(БЭТ)-өөр сонгосон. Тэрбээр энэ хугацаанд хийсэн ажлынхаа талаар дараах мэдээллийг өгөв. БЭТ Ж.Ганбат: “Зургаан сарын хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК 1.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 13 сая тонн нүүрсийг борлууллаа. Үүнээс аравдугаар сарын 26-наас хойш 800 сая ам.долларыг бэлнээр оруулж ирсэн. Урьдчилж авчхаад дараа нь нүүрсээр төлбөр хийх 270 сая, төмөр замтай холбоотой офтэйк гэрээнд 200 орчим сая ам.долларын өр төлбөрийг гүйцэтгэв. 2023 оны нэгдүгээр улиралд 440 гаруй сая ам.доллар…

Read More

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны дөрөвдүгээр сарын 12-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Эрдэнэс Тавантолгой”-д тогтоосон онцгой дэглэмийг зургаан сараар сунгах УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.Монгол Улсын Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, тус компанид Засгийн газрын  Онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулж байгаа.“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосон хугацаанд санхүүгийн нөхцөл байдал сайжирч, гадаад валютын орох урсгал нэмэгдсэн хэдий ч одоо хүрээд буй үр дүнг тогтвортой хадгалах, цаашид улам сайжруулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг…

Read More

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хуралд нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, бодлого чиглэл тэдгээрийн хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг хариуцсан төслийн нэгж танилцууллаа. Авто замын түгжрэлийн сөрөг нөлөөллийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд нийтийн тээврийг сайжруулж, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж төвлөрлийг сааруулах, авто замын сүлжээг өргөтгөж уулзварын дахин инженерчлэл, явган болон дугуйн зам байгуулах зэрэг болон зорчилт хөдөлгөөнийг сайжруулах зорилтыг тавин ажиллаж байгаа талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг хэллээ. 2022-2024 онд нийтийн тээвэрт 80% парк шинэчлэлт хийж 1215 автобус шинээр оруулж ирэхээс 2022 онд цахилгаан 36, давхар 10, дизель 284, сургуулийн хүүхдийн 75 автобусаар тус…

Read More

“Google maps” аппликэйшн дээр очих газрынхаа байршлыг оруулахад түүнд нь хүргэх нийтийн тээврийн чиглэлүүдийг харуулдаг болжээ. Нийтийн Тээврийн Газраас уг аппликэйшнд оруулахаар автобусны 97 чиглэлийн мэдээллийг Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газарт хүргүүлсэн юм байна.  “Google maps” аппликэйшн дээр хүрэх газрынхаа байршлыг оруулж, “Нийтийн тээвэр” хэсгийг сонгосноор ямар чиглэлийн автобусаар хүрч болохыг мэдэхээс гадна, хаанаас сууж болох мэдээллийг давхар харж болно. Мөн автобусны буудал дээр дарж ямар ямар чиглэл энэ буудал дээр зогсдог талаарх мэдээллийг хараарай. Одоогоор Улаанбаатарт 107 чиглэлд нийтийн тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилж байна.

Read More

Хиймэл оюуны технологи ирээдүйд 300 сая ажлын байртай тэнцэх ажил үүргийг гүйцэтгэдэг болох тооцоог Голдмэн Сакс хөрөнгө оруулалтын банк гаргажээ. Гэхдээ үүнийг бас шинэ төрлийн ажлын байрууд бий болгох, бүтээмжийг өсгөх сайн талтай гэж тус банкнаас гаргасан шинэ судалгааны тайланд өгүүлсэн байна. Ингэхдээ салбар бүрийн ажлын байрыг харилцан адилгүй хувь хэмжээгээр орлон гүйцэтгэх тооцоо гаргажээ. Тухайлбал, байгууллагын захиргааны чиг үүргийн 46 хувь, хуулийн мэргэжлийн чиг үүргийн 44 хувийг хиймэл оюун орлох боломжтой бол барилгын салбарт 6, засвар үйлчилгээний салбарт дөнгөж 4 хувь байх гэнэ. Гэхдээ хиймэл оюун хүмүүсээс ажлын байрыг шууд булаах эсэх тал дээр судлаачид эргэлзсэн байр суурьтай байна.…

Read More

Уулзалтад ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун болон хүнсний бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, арьс шир, гоо сайхан, эм, эмийн бүтээгдэхүүн, мэдээллийн технологи, банк бус, судалгаа, маркетингийн салбарын төлөөлөл оролцлоо. Манай улсын нийт экспортын 93 хувийг уул уурхайн салбар эзэлдэг бол үлдсэн хувийг уул уурхайн бус бүтээгдэхүүн эзэлж 0,5 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлж байна. Уул уурхайн бус экспортын салбарт 704 аж ахуйн нэгж ажиллаж 55 улсад 62 бүлгийн 233 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн экспортолж байна. Үүнд самнаагүй болон самнасан үс, хялгас, самар, лаазалсан махан бүтээгдэхүүн, өлөн, сүлжмэл гадуур болон дотуур хувцас, адууны мах, хөнгөн цагаан бусад…

Read More

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн сонгуулийн хороог байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны нөхөн болон дахин сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг баталсан. Нийслэлийн Сүхбаатар, Баянгол дүүрэгт нөхөн сонгуультай бөгөөд дээрх хуваарийн дагуу санал хураалтыг 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулах юм. Харин зөөврийн битүүмжилсэн хайрцгаар өмнөх өдөр нь санал авахаар баталжээ. Нийслэлийн сонгуулийн хороог 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд Нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд даргаар нь ажиллана. Тэрбээр 2000 оноос хойш УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгуулиар…

Read More