“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК (МИК)-ийн дотоодын биржийн бус зах зээл дээр гаргасан “Транч 3” бондын төлбөрийг дөрөвдүгээр сарын 4-ний өдөр амжилттай төллөө. Тус бондыг “MIK Bond 2101-36” хөтөлбөрийн хүрээнд гаргасан бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд гаргасан бондуудын төлбөрийг ийнхүү бүрэн төлж дуусаж буй аж.
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны тогтоолоор МИК нь дотоодын биржийн бус зах зээл дээр 150 тэрбум төгрөгтэй тэнцэх ам.доллар/төгрөгийн өрийн бичгийн хөтөлбөрийг бүртгүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд нийт гурван транчаар бонд гаргасан билээ. Үүнээс 2024 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр 12 сая ам.долларын “Транч 1”, 2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр 8.5 тэрбум төгрөгийн “Транч 2” бондуудын төлбөрийг тус тус амжилттай төлсөн юм.

