Author: Business Insider

Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд Монгол Улс болон БНСУ-ын хамтын ажиллагааны олон улсын бага хурал өнөөдөр /2025.04.15/ боллоо. Олон улсын хурлын нээлтэд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан илгээлт ирүүлсэн бол хүндэт зочдоор Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, УИХ-ын гишүүн, Монгол Улс – БНСУ-ын Парламентын бүлгийн дарга  Ж.Чинбүрэн, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Л.Төр-Од нар оролцож, мэндчилгээ дэвшүүлэв. Олон улсын бага хурлыг нээж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлсэн үгэндээ “Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн цагаас хойш…

Read More

“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК (МИК)-ийн дотоодын биржийн бус зах зээл дээр гаргасан “Транч 3” бондын төлбөрийг дөрөвдүгээр сарын 4-ний өдөр амжилттай төллөө. Тус бондыг “MIK Bond 2101-36”  хөтөлбөрийн хүрээнд гаргасан бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд гаргасан бондуудын төлбөрийг ийнхүү бүрэн төлж дуусаж буй аж. Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны тогтоолоор МИК нь дотоодын биржийн бус зах зээл дээр 150 тэрбум төгрөгтэй тэнцэх ам.доллар/төгрөгийн өрийн бичгийн хөтөлбөрийг бүртгүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд нийт гурван транчаар бонд гаргасан билээ. Үүнээс 2024 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр 12 сая ам.долларын “Транч 1”, 2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр 8.5 тэрбум төгрөгийн “Транч 2” бондуудын…

Read More

Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, Олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан. Энэ хүрээнд иргэд, аж ахуй нэгжийн дансны хуучин дугаарыг өнөөдрөөс эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн. Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон,…

Read More

Монголбанк нь 2010 оноос үндэсний брэнд ₮ картыг бий болгох санаачилгыг гаргаж, банкнуудтай хамтран 2012 онд ₮ картыг амжилттай нэвтрүүлсэн билээ. Монголбанк Мастеркарт байгууллагатай M/Чип технологийн лицензийн гэрээг 2019 онд байгуулснаас хойш 2 жилийн хугацаанд хамтран ажилласнаар үндэсний брэнд ₮ картыг нууцлал, аюулгүй байдлыг өндөр түвшинд хангасан EMV чип болон NFC зайнаас унших технологид шилжүүлсэн. Ингэснээр, чиптэй ₮ картад суурилсан QR кодоор гүйлгээ хийх, ₮ картын мэдээллийг токенжуулах (tokenization) зэрэг олон үйлчилгээний суурь тавигдсан юм. Мөн карт эзэмшигч ₮ картаараа нийтийн тээвэр, автомашины зогсоол, замын төлбөр гэх мэт үнийн дүн багатай гүйлгээг пин код ашиглахгүйгээр картаа зайнаас уншуулж төлбөр тооцоо…

Read More

“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК болон Индонез улсын орон сууц санхүүжилтийн компани болох “PT Sarana Multigriya Finansial (Persero)” (SMF) хооронд хамтран ажиллах санамж бичгийг гуравдугаар сарын 17-ны өдөр байгууллаа. Cанамж бичгийн хүрээнд талууд орон сууцны санхүүжилт болон зах зээлийг хөгжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, сайн туршлага хуваалцах, тогтвортой хөгжил, ногоон санхүүжилт, салбарын бодлого, судалгаа, хөтөлбөрийг дэлгэрүүлэн нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцсон байна.

Read More

“Монголын Ипотекийн Корпораци ОССК” (МИК) компани энэ онд ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргаж, 900 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр зорьж байгааг тус компанийн Бизнес хөгжил хариуцсан дэд захирал Ц.Батбаяр мэдээллээ. Тус компанид мөн АНУ-ын Хөгжлийн санхүүжилтийн байгууллагаас (DFC) 150 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг урт хугацаатайгаар олгох шийдвэрийг өнгөрсөн нэгдүгээр сарын 15-ны өдөр гаргасан. Уг зээл нь 15 жилийн хугацаатай бөгөөд арилжааны нөхцөлтэй ипотекийн зээлүүдийг худалдан авч, арилжааны банкуудад санхүүжилтийн эх үүсвэр олгох зорилготой юм. МИК “МИК Актив гучин тав ТЗК” ХХК болон “МИК Актив гучин зургаа ТЗК” ХХК-аар дамжуулан нийт 5822 өрхийн 506.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас…

Read More

УИХ-ын даргын санаачилгаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Боловсролын ерөнхий газар, Хадгаламжийн даатгалын корпораци хамтран ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох “Level-UP” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Тус хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг Улаанбаатар хотод хоёрдугаар сарын 26-ны өдөр зохион байгуулж нийт 1200 сурагч оролцлоо. “Level-UP” хөтөлбөр нь ахлах ангийн сурагчдад санхүүгийн суурь мэдлэг олгож, зүй зохистой хэрэглээний дадал хэвшил суулгах, мөнгөө зөв удирдах замаар санхүүгийн оновчтой шийдвэр гаргаж, эрсдэлийг үнэлэх чадвартай, хуримтлалтай иргэн болгон төлөвшүүлэх зорилготой юм. Улмаар энэхүү зорилгын хүрээнд нийслэлийн 6 дүүргийн 75 багш нарыг чадавхжуулан, бэлтгээд байгаа ба ирэх зургадугаар сар хүртэл 2790 гаруй сурагчийг хамруулна. Мөн Говь-Алтай, Ховд,…

Read More

УИХ-ын даргын санаачилгаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Боловсролын ерөнхий газар, Хадгаламжийн даатгалын корпораци хамтран ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох “Level-UP” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Тус хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг Завхан аймагт энэ сарын 19-ний өдөр зохион байгуулж, ахлах ангийн 200 гаруй сурагч оролцлоо. Нээлтийн үйл ажиллагааны үеэр Монголбанкны Ерөнхийлөгчийг төлөөлж Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа үг хэлж, хэлэлцүүлэгт оролцлоо. Энэхүү хөтөлбөр нь сурагчдад санхүүгийн суурь мэдлэг олгож, зүй зохистой хэрэглээний дадал хэвшил суулгах, мөнгөө зөв удирдах замаар санхүүгийн оновчтой шийдвэр гаргаж, эрсдэлийг үнэлэх чадвартай, хуримтлалтай иргэн болгон төлөвшүүлэх зорилготой юм. Улмаар энэхүү зорилгын хүрээнд 6 аймаг, нийслэлийн 6 дүүргийн…

Read More

Олон улсын геополитик тогтворгүй, хүнд байгаа өнөөгийн нөхцөл байдалд ОХУ-аас импортоор авдаг стратегийн нэн чухал бараа бүтээгдэхүүн болох бензин, шатахуун, цахилгаан эрчим хүчний төлбөр тооцоог манай банк, санхүүгийн байгууллагууд сүүлийн 2 жилийн хугацаанд найдвартай гүйцэтгэж ирлээ. Энэ хүрээнд Монголбанк болон Сангийн яам өнгөрөгч 2024 онд АНУ-ын Засгийн газартай хамтран ажиллаж, АНУ-ын банкаар шатахууны төлбөр дамжуулах шинэ суваг нээсэн. Төлбөр тооцооны нэмэлт сувагтай болсон нь хоёр улсын эдийн засгийн харилцааг бэхжүүлэхэд тус дөхөм болохын сацуу бензин, шатахууны нийлүүлэлтийг тогтмол байлгаж, үнийн тогтвортой байдлыг хангахад чухал нөлөөтэй юм. Олон улсын төлбөр тооцоо гүйцэтгэх хүрээнд хамтран ажиллахад таатай байсан тухай АНУ-ын Монгол дахь…

Read More

Монголбанк 2024 оны 11 дүгээр сард 1,689.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 15.8  тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.6 хувиар буурсан үзүүлэлт байна. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 753.4 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,177.2 кг үнэт металл тус тус худалдан авсан байна. Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 11 дүгээр сард алт худалдаж авах дундаж үнэ 291,101.68 төгрөг байв. Эх сурвалж: Монголбанк

Read More