Дулааны IV Цахилгаан Станц нь төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 59.4 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 54.8 хувийг дангаараа хангадаг Монгол Улсын эрчим хүчний хамгийн том үйлдвэр юм.
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 99, 119 дүгээр тогтоолын хүрээнд “ДУЛААНЫ IV ЦАХИЛГААН СТАНЦЫН ХҮЧИН ЧАДЛЫГ ӨРГӨТГӨХ” төслийг 2012-2015 оны хооронд Монгол Улсын Засгийн газрын бондын хөрөнгө, Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр амжилттай хэрэгжүүлсэн. Ингэснээр Станцын суурилагдсан хүчин чадлыг цахилгаанаар 123 МВт, дулаанаар 188 Гкал/цагаар нэмэгдүүлсэн.
Тус төсөлд Хөгжлийн банкнаас 70 сая ам.долларын санхүүжилт олгосон бөгөөд 2022 онд зээлээ бүрэн төлж барагдуулсан юм.
Төслийн үр дүнд Цахилгаан эрчим хүчний жилийн үйлдвэрлэл 500 сая гаруй кВт.цаг буюу 250 мянган өрхийг хангах хэмжээнд, харин дулааны эрчим хүчний жилийн үйлдвэрлэл 400 мянган Гкал/цагаар буюу 15 мянган өрхийг хангах хэмжээгээр нэмэгдсэн байна.