Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв үйл ажиллагаандаа ISO 9001:2015 олон улсын чанарын менежментийн тогтолцооны стандартыг амжилттай нэвтрүүлж, МОНСЕРТФ Олон Улсын баталгаажуулалтын зөвлөлийн 2025 оны зургадугаар сарын 30-ны өдрийн дугаар Б-25/036 хурлын тогтоолоор баталгаажуулалтын гэрчилгээ гардан авлаа. Ингэснээр,
- Эмнэлгийн тусламж үйлчилгээг олон улсын шаардлагад нийцүүлэн чанартай үзүүлэх
- Иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний тогтвортой, тасралтгүй сайжруулалт хийх бүрэн боломж бүрдэж байгаа аж.

