Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдааны санал хураалтаар УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Одонгийн Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар сонголоо.
Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдааны эхний шатны санал хураалтаар нэр дэвшигчид дараах саналыг авчээ.
– О.Цогтгэрэл 191 санал
– Б.Пүрэвдорж 82 санал
– Ж.Баярмаа 33 санал
– Б.Отгонбат 3
Хоёрдугаар шатны санал хураалтаас УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Баярмаа нар нэрээ татсанаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл АН-ын дарга боллоо.
Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаанаас гарсан энэхүү шийдвэрийг Намын Их хурлын гишүүдэд танилцуулж, ёсчлох дэгтэй.