Сонгинохайрхан дүүрэгт хайрга, дайрга олборлох зөвшөөрөл олгохгүй гэдгийг дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдэгдлээ.
Энэ талаар тус дүүргийн Засаг дарга Ц.Баттөр “Газар хөлдөх улирал эхэлсэнтэй холбогдуулан дүүрэгт хайрга, дайрга олборлож, ашиглах, ашигт малтмал, ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй иргэний болон аж ахуйн нэгж байгууллагын эзэмших эрхийн гэрчилгээтэй гэр орон сууцны, хашааны, аж ахуйн зориулалттай газрыг тэгшлэх тухай зөвшөөрлийг 2025 оны аравдугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийг хүртэл түр хугацаанд олгохыг зогсоолоо” гэв.


