Author: Business Insider

Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд ажиллах үеэрээ Монголын анхны органик тэжээлийн үйлдвэртэй танилцлаа. Тус үйлдвэр өдөрт таван тонн малын тэжээл үйлдвэрлэдэг байснаа өргөтгөж, 50 тонн тэжээл үйлдвэрлэх бүрэн автомат үйлдвэртэй болжээ. МИМО гэдэг нь “Миний монгол” гэсэн үгийн товчлол. Малчдын МИМО тэжээлд зарцуулсан нэг төгрөг 3-5 төгрөг болж өснө, хамгийн зөв хөрөнгө оруулалт. МИМО-гоор тэжээсэн малыг өндөр үнээр худалдан авч, малчдын орлогыг нэмэгдүүлэх, зах зээлд чанартай мах нийлүүлэх зорилготой ажиллаж байна. “ЭЙЛ БИ ЭЙЧ АГРО” ХХК 2016 оноос газар тариалан эрхэлж, 3500 га талбайг сэлгэж тариалж байна. Энэ жил буюу 2026 онд нийт 1200 орчим га-д улаанбуудай, тэжээлийн…

Read More

Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр долоон асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг Засгийн газар болон УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 13 гишүүнээс өргөн мэдүүлсэн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлж байгаа. Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар төслийг дэмжсэн талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Жаргалан илтгэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, О.Батнайрамдал, Ч.Анар, Б.Жаргалан, Б.Түвшин нар асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хамгийн тогтворгүй байгааг, 24 дэх удаагаа өөрчлөх гэж буйд анхаарах асуудлыг гишүүд хөндөж байлаа. Тэд…

Read More

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудтай уулзаж, зээлийн хүүг бууруулахтай холбоотой асуудлаар тодорхой чиглэл өглөө. E-Mongolia систем дэх “УИХ-таныг сонсож байна” цэсээр дамжуулан иргэд Улсын Их Хуралд санал, хүсэлтээ илэрхийлж байгаа бөгөөд 700 орчим санал,гомдлын дийлэнх нь эдийн засгийн дарамт, тэр дундаа зээлийн өндөр хүүтэй холбоотой байна. Тиймээс Улсын Их Хурлын дарга, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудтай уулзах үеэрээ тус хороог чиг үүргээ хэрэгжүүлж, зах зээл дэх хэт өндөр зээлийн хүүг бууруулах бодлогын шийдлийг богино хугацаанд танилцуулж, үр дүн гаргаж ажиллах нь чухал байгааг онцоллоо. Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд ББСБ, банкнаас 2.5 дахин өндөр буюу жилийн…

Read More

Мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчнөөс сэргийлэх, зайлшгүй шаардлагаар хэрэглэх вакцин үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэхэд  шаардагдах нэг тэрбум таван зуун сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ. Энэ зардалд бэлтгэл, бүтээгдэхүүний үнэлгээ, чанарын баталгаажуулалт, үйлдвэрлэл болон нийлүүлэлтийн зардлыг тооцжээ. Санхүүжилтийг шийдвэрлэснээр “Биокомбинат” ТӨХХК 1.5 сая тун вакциныг хоёр сарын хугацаанд үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Ингэснээр цаашид ямааны годрон өвчнөөс сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэх нөхцөл бүрдэнэ. Вакцины хүртээмж, урьдчилан сэргийлэх арга хэмжээний бэлэн байдлыг нэмэгдүүлнэ гэдгийг ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат онцлов.

Read More

Бүсийн хөгжлийн бодлого, эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан зарим боомтод газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн албан татварын хувь, хэмжээг ялгавартай тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төсөл батлагдлаа. Тогтоолоор 3амын-Үүд, Булган, Шивээхүрэн боомтоор импортолж байгаа 92 октантай автобензин болон дизелийн түлшний гаалийн албан татварын хувь, хэмжээг 2026 оны аравдугаар сарын 21-нээс 2028 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэлх хугацаанд 0 (тэг) хувиар тогтоолоо.

Read More

Экспортын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдааны үеэр гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан, Хилийн Гашуунсухайт боомтын зургаан замын уулзвар орчмын тээврийн хэрэгслийн түгжрэлийг арилгах арга хэмжээ авч, экспортын тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал боомтуудын хил дамнасан төмөр замын холболтын ажлыг шуурхай эхлүүлэх, Булган, Бичигт боомтод гаалийн автомат бүрдүүлэлтийн систем, ухаалаг гарц, нүүрсний шинжилгээний лабораторийг 2026 оны IV улиралд багтаан ашиглалтад оруулахыг тус тус үүрэг болголоо. Мөн гадаад худалдааны цахим нэг цонх системийг нэвтрүүлэхэд шаардлагатай худалдан авах ажиллагааг эрчимжүүлнэ. Монгол Улсын экспортын орлого сүүлийн 10…

Read More

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах, өвчний хүндрэлээс сэргийлэх зорилгоор 2026 оны арван нэгдүгээр сарын 01-нээс 2027 оны гуравугаар сар  хүртэлх хугацаанд зургаа хүртэлх насны хүүхдэээмнэлэгт болон гэрээр асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид ажлын тав хүртэлх өдрийн цалинтай чөлөө олгох, эсхүл зайнаас цахимаар ажиллуулахыг төсвийн байгууллагын дарга, захирал нарт даалгаж, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын ажил олгогч нарт уриалж байна. Засгийн газрын хуралдааны дараа Эрүүл мэндийн сайд Э.Батшугар томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, сургууль, цэцэрлэгт суурилсан хүүхдийн эрт илрүүлийн талаар мэдээлэл хийлээ. 2026 оны тархвар судлалын 39 дүгээр долоо хоногийн байдлаар томуу, томуу төст өвчний өвчлөл 10,000 хүн…

Read More

“Рио Тинто Монгол” ХХК Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун жигүүрт 10.2 га талбайд Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнг байгуулж, 2024 онд үүд хаалгаа нээсэн. Тус компани цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг хоёр жилийн хугацаанд хариуцан ажиллаад өнөөдөр нийслэлд албан ёсоор хүлээлгэн өглөө. “Рио Тинто Монгол” ХХК энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд задгай театр, хүүхдийн тоглоомын талбай, иргэдийн тухлах сандал, сүүдрэвч болон өөрөө өөрийгөө нөхөн сэргээх чадвартай усалгааны бүрэн систем, цөөрөм зэрэг иж бүрэн тохижилтыг хийж, 40 мянга гаруй мод бутыг тарьж ургуулан, талбайг зүлэгжүүлжээ. Уг цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөлд нийслэлийн оршин суугчдаас санал авч тусгаснаараа онцлогтой. Түүнчлэн олон улсын ногоон паркийн стандарт шаардлагуудыг хангаж, энэ…

Read More

“OpenAI” хувьцаагаа олон нийтэд нээлттэй санал болгох төлөвлөгөөгөө хойшлуулсны дараа санхүүжилтийн шинэ үе шатаар хөрөнгө оруулагчдаас багадаа 30 тэрбум ам.доллар татахыг зорьж буйг эх сурвалжууд мэдээллээ. Тус компани шинэ санхүүжилтийн дүнг оруулахгүйгээр зах зээлийн үнэлгээгээ 1.4 их наяд ам.доллар хүргэж, өрсөлдөгч “Anthropic”-ийг дахин гүйцэх боломжийг эрэлхийлж байна. Үүнээс гадна “Tesla” хиймэл оюун болон роботын салбар дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж буй үед нийт 30 тэрбум ам.долларын шинэ зээлийн шугам нээлгэлээ. Тус компанийн мэдээлснээр зээлийн гурван гэрээ байгуулсны дотор шаардлагатай үед ашиглах боломжтой 20 тэрбум ам.долларын зээл, таван жилийн хугацаатай найман тэрбум ам.долларын зээлийн шугам, нэг жилийн хугацаатай хоёр тэрбум ам.долларын зээлийн…

Read More

Сингапурын Гран При автомашины уралдаан дан ганц спортын тэмцээн бус, хотоос давсан бүс нутгийн аялал жуулчлалын өсөлтийн түлхүүр болон хувирч байна. Жил бүр Марина Бэй орчимд болдог энэ шөнийн уралдаан тансаг зочид буудлуудаас эхлээд дэлгүүр, ресторан, аяллын компаниудад хүртэл томоохон орлого, эрэлт авчирдаг болжээ. 2025 оны уралдааны үеэр Сингапур руу ирэх гэр бүлтэй жуулчдын тоо 6.6 хувиар нэмэгдсэн бол ганцаараа аялж буй жуулчдын тоо 8 хувиар буурсан байна. Энэ нь илүү төлөвлөгөөтэй, олон хоног үргэлжлэх аялалд эрэлтийг нэмэгдүүлж буйг харуулж байгаа юм. Hilton зочид буудлын сүлжээнд бүртгэлтэй үнэнч хэрэглэгчид зургаан төрлийн Гран При багцад нийт 9 сая гаруй оноогоо зарцуулсан…

Read More