“OpenAI” хувьцаагаа олон нийтэд нээлттэй санал болгох төлөвлөгөөгөө хойшлуулсны дараа санхүүжилтийн шинэ үе шатаар хөрөнгө оруулагчдаас багадаа 30 тэрбум ам.доллар татахыг зорьж буйг эх сурвалжууд мэдээллээ.
Тус компани шинэ санхүүжилтийн дүнг оруулахгүйгээр зах зээлийн үнэлгээгээ 1.4 их наяд ам.доллар хүргэж, өрсөлдөгч “Anthropic”-ийг дахин гүйцэх боломжийг эрэлхийлж байна.
Үүнээс гадна “Tesla” хиймэл оюун болон роботын салбар дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж буй үед нийт 30 тэрбум ам.долларын шинэ зээлийн шугам нээлгэлээ.
Тус компанийн мэдээлснээр зээлийн гурван гэрээ байгуулсны дотор шаардлагатай үед ашиглах боломжтой 20 тэрбум ам.долларын зээл, таван жилийн хугацаатай найман тэрбум ам.долларын зээлийн шугам, нэг жилийн хугацаатай хоёр тэрбум ам.долларын зээлийн шугам багтсан байна.
“Tesla” эдгээр санхүүжилтийг энэ онд ашиглахаар төлөвлөөгүйг дурджээ. Тус компани энэ онд үйлдвэрийн үйл ажиллагаагаа өргөжүүлж, автомат жолоодлоготой “Cybercab” роботаксины паркаа тэлэхэд 25 тэрбум ам.доллароос дээш дүнгээр хөрөнгө зарцуулахаар тооцоолсон аж. Түүнчлэн ирэх жилүүдэд хөрөнгө оруулалтын зардлаа үе шаттай эрчимжүүлэхээр төлөвлөж байна.

