Сүүлийн өдрүүдэд бурхан урлаач Д.Ухаанзаяагийн бичлэг цахим орчинд тарсан нь иргэдийн шүүмжлэлийн бай болоод байгаа юм.
Тэрээр уг лекцийг 10 жилийн өмнө тавьсан бөгөөд энэ үеэр ярьсан ” “Эр эмийн ажлыг хийх үедээ зэрэг найтаах юм бол таван сарын дотор үхлийн ёр орж ирнэ. Эрийн дусал цагаан байхаа больж хар, улаан гарвал зургаан сарын дотор үхнэ” гэх хэсгийг таслан авч олон нийтэд тараасан гэжээ.
Бурхан урлаач Д.Ухаанзаяа “Тэдгээр зүйлийг би өөрөө зохиож эсвэл зөгнөж хэлээгүй. Түвдийн анагаахын атлас гэх алдартай номд бичигдсэн зүйлээс иш татаж ярьсан. Гэтэл ямар ч тайлбаргүйгээр зөвхөн үхнэ гэсэн хэсгүүдийг нь аваад тавьсан байна лээ. Би тус бичлэгийг анх нийтэлсэн газрыг хүний нэр хүндэд халдсан хэргээр шүүхэд өгнө” гэж мэдэгдээд байна.