Монголд коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор манай улс өндөржүүлсэн бэлэн байдлаа улам чангатгасан. Үүнд хот хоорондын замыг хаах арга хэмжээ ч багтсан.
Тодруулбал, хот хоорондын замыг Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрээр гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл хаасан. Тэгвэл энэ шийдвэрийн хугацаа дуусах дөхсөнтэй холбоотойгоор замын хөдөлгөөнийг үргэлжлүүлэн хаахгүйгээр маргааш өглөө 07:00 цагт замын хөдөлгөөнийг нээнэ гэдгийн Улсын онцгой комиссоос мэдээллээ.
Нэгэнт хотоос гарах постуудыг нээх учраас бие биеэсээ өрсч гарах гэж постууд нээгдэхээс өмнө оочер дараалал үүсгэж цагдаагийн алба хаагчдад хүндрэл учруулахгүй байхыг албаны хүмүүс анхааруулж байна.
Мөн зам товчлох гэж зөвшөөрөгдсөн замаас өөр газраар дахиж, өөрсдийнхөө болон бусдын аюулгүй байдлыг алдагдуулах алхам хийхгүй байхыг урьдчилан сануулж байна.