Онц байдал зарласантай холбоотойгоор томоохон зах, худалдааны төвүүдээс эхлэн үйлчилгээний бусад байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоогоод байсан. Тэгвэл маргаашнаас /2020.03.16/ эхлэн үйлчилгээний байгууллагууд хэвийн ажиллаж эхэлнэ.
Тэдгээрийн үйл ажиллагааг хэвийн эхлүүлэх болсон нь байдал сайжирсныг илэрхийлж байгаа зүйл биш. Манай улсын хувьд хамгийн эрсдэл өндөртэй бүс хэвээр байсаар л байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монголд гурав, дөрөвдүгээр сард коронавирус тархах магадлал маш өндөр байгааг хэлсэн. Тиймээс иргэн бүр сонор сэрэмжээ улам бүр өндөржүүлэхийг уриалсаар байгаа.
Шаардлагагүй бол гэрээс гарахгүй байх, шаардлагатай тохиолдолд үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхээр бол хувийн ариун цэврээ чандлан сахиж, амны хаалтаа заавал зүүж үйлчлүүлээрэй.