Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй хорио цээртэй холбогдуулан Корона вирус тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Төрийн албаны ерөнхий шалгалтын товыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, товыг жич зарлахаар болсон билээ.
Энэ хугацаанд төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэд та бүхэнд зориулан цахим зөвлөмжийг хүргүүлж байна.