Энэхүү аян нь охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах зорилготой бөгөөд энэ жил дэлхий нийтээр “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт:
ЯГ ОДОО жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе!” уриан дор нэгдэн зохион байгуулж байна.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар энэхүү аянд нэгдэж Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход иргэдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт хүчирхийлэл айдасгүй, амар амгалан орчинг бий болгохын төлөө хамтдаа цахим орчинд мэдлэг, мэдээллээ хуваалцаж нэгдэхийг уриалж байна.
Жендэрт суурилсан хүчирхийлэл нь хүний эрхийн ноцтой зөрчил гэдгийг олон нийтэд таниулах, дуу хоолойгоо нэгтгэж хүн бүр үйлдэл хийхийг анхааруулж, сануулж байна.
#16DAYS
#ANTIGBV
#ЯГОДОО!
Хан-Уул Хүүхэд ийг энэхүү аянд нэгдэж дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж байна.
“Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян” дэлхийн 187 оронд өрнөж байна
Related Posts
Add A Comment