Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь “Гүүд нэйборс” Олон улсын төрийн бус байгууллагатай хамтран “Гүүдэмповер” Грант төслийг хамтран хэрэгжүүлэхээр 2021 оны 03-р сарын 26-ны өдөр ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭГ 2021 онд хэрэгжүүлэхээр байгууллаа.
Уг төслийн зорилго нь Хүүхэд хамгааллын тогтолцоог дэмжин, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд хувь нэмэр оруулахаар Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд хэрэгжинэ.
Төслийг хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаанууд:
- Хүүхдийн эрхийн суурь судалгаа
- Сэтгэл зүйн өрөөг тохижуулах
- Сургагч багш бэлтгэх
- Хүүхдийн эрхийн сургалт
- 1420 өрхөд хэрэгжих кампанит ажил
- Хамтарсан багийг чадваржуулах хөтөлбөр
- Хүүхдийн эрхийн клубыг Ерөнхий боловсролын 8 сургууль дээр байгуулах
- 500 хүүхдэд Стресс бууруулах хөтөлбөр
- Хүүхэд хамгааллын тогтолцоог сайжруулах воркшоп
- Үр дүнгийн судалгаа хэрэгжүүлнэ.
Төслийн хэрэгжих хугацаа: 2021 оны 01-р сарын 01- 2021 оны 12-р сарын 31