Д.НАЦАГДОРЖИЙН ХӨШӨӨМонголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчийн нэг Монголын хүүхдийн хөдөлгөөн байгууллагын үндэслэгч Дашдоржийн Нацагдорж (1906-1937)-д зориулсан хөшөөг 1966 онд Л.Махбалын зураг төсөл, Н.Жамбаагийн удирдлагаар Монголын урчуудын эвлэлийн хорооны Дүрслэх урлагийн баримлын тасгийн урчууд бүтээжээ. Уг хөшөөг анх Хотын соёл амралтын парк буюу одоогийн Үндэсний соёл, амралтын хүрээлэнд босгожээ. Хөшөөнд Д.Нацагдоржийг гартаа цаас харандаа барин бүтээл туурвиж байгаа байдлаар дүрсэлж хөшөөний суурийн урд хананд “Миний нутаг” шүлгийн хэсгээс монгол бичгээр бичсэн. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 103 дугаар тогтоолоор энэхүү хөшөөг Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнгээс хуучин В.И.Лениний хөшөөний суурин дээр шилжүүлэн байрлуулжээ.Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх тус хөшөөг нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан.Энэхүү хөшөөнд хүндэтгэл үзүүлж үе үеийн ахмадууд болон хүүхэд багачууд жил бүрийн 05 дугаар сарын 08 өдөр цэцэг өргөх ёслол зохион байгуулдаг бол энэ жил хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулахгүй. Монгол улсад хүүхдийн хөдөлгөөн байгууллага үүсэж хөгжсөний 96 жилийн ойн мэнд дэвшүүлье
Related Posts
Add A Comment