Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Нийслэлийн асрамж, халамжийн төвүүдийн дунд зарласан “Номын гайхамшиг” болзолт уралдаанд амжилттай оролцсон төвүүддээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан шагналыг нь гардууллаа.Тус уралдаан нь номоор дамжуулан хүүхдийн төрөлжсөн асрамж, халамжийн төвүүдэд амьдарч байгаа хүүхдүүдийн чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрөөж, тэдний хөгжлийг дэмжих, номд дуртай болгох, төвүүдийн номын сангийн баяжилтыг нэмэгдүүлэх зорилготойгоор зохион байгуулагдсан.Төвүүд өгөгдсөн удирдамжийн дагуу дотооддоо хөтөлбөр гарган, идэвх, санаачилгатайгаар оролцлоо.1-р байранд шалгарсан Монголын хүүхдийн сан байгууллагад 1500,000 төгрөгийн ном худалдан авах эрхийн бичиг, өргөмжлөлийн хамт2-р байранд шалгарсан СОС хүүхдийн хотхон, Цөлийн сарнай төвүүдэд тус бүр 1000,000 төгрөгийн ном худалдан авах эрхийн бичиг, өргөмжлөлийн хамт3-р байранд шалгарсан Өнөр бүл хүүхдийн төв, Хүүхэд Залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор төвүүдэд тус бүр 800,000 төгрөгийн эрхийн бичиг, өргөмжлөлийн хамтТусгай байранд шалгарсан Гэрэл төвд 500,000 төгрөгийн эрхийн бичиг, өргөмжлөлийн хамтТус үйл ажиллагаанд хүүхдүүдээ идэвхтэй хамруулсан Альфа Коммюнитиз байгууллагын Эрдэнэ төвд АЗ ХУР номын төвөөс бэлэглэсэн 100.000 төгрөгийн эрхийн бичиг, өргөмжлөлийн хамт гардуулан өглөө.Бидэнтэй хамтран ажилласан АЗ ХУР номын дэлгүүрийн хамт олонд талархсанаа илэрхийлье.
Related Posts
Add A Comment