Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн Монгол Улсад шинээр томилогдсон Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан-ыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр хүлээн авч уулзлаа. Суурин зохицуулагч Эваристе Коуасси-Комлан Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтыг түргэн шуурхай, үр дүнтэй зохион байгуулж 18-аас дээш насны зорилтот хүн амын 90 гаруй хувийг вакцинд хамруулж цар тахалтай амжилттай тэмцэж байгааг цохон тэмдэглэж, баяр хүргэв. НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс Монгол Улсын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээнд ихээхэн дэмжлэг үзүүлж, эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийн хангалтыг хийсээр ирсэнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Уулзалтаар эх, хүүхдийн эрүүл мэнд, агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөөлөл, ариун цэвэр, усан хангамж, дархлаажуулалт зэрэг өргөн хүрээтэй сэдвээр харилцан ярилцаж санал солилцов. Эрүүл мэндийн сайд С.Энхболд шинээр томилогдсон Суурин төлөөлөгчид баяр хүргэн ажлын амжилт хүссэнээр уулзалт өндөрлөв.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ НОЁН ЭВАРИСТЕ КОУАССИ-КОМЛАН-ЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Related Posts
Add A Comment