Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн сонгож авах вэ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад тус аймгийн Улиастай сумын ерөнхий боловсролын Чандмань-Эрдэнэ цогцолбор сургууль болон Хоёрдугаар сургуулийн бага, дунд ангийн 361 хүүхэд хамрагдсан бөгөөд хүнсний бүтээгдэхүүн дээрх шошгын мэдээллийг хэрхэн зөв унших, хугацаа нь дууссан, чанар аюулгүй байдлаа алдсан бүтээгдэхүүнийг хэрхэн таних, худалдан авахгүй байх талаар зохих мэдлэг, мэдээлэлтэй болж байна. Сургалтад хамрагдсанаар хүүхдүүд чанаргүй, чанар аюулгүй байдал нь алдагдсан, хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэхээс татгалзаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх юм.
ХУГАЦАА НЬ ДУУССАН, ЧАНАРГҮЙ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХЭРХЭН ТАНИХАД ХҮҮХДҮҮД СУРАЛЦАВ
Related Posts
Add A Comment