Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, Барилга, хот байгуулалтын сайдаар С.Даваасүрэн томилогдсон билээ. Шинээр томилогдсон сайдад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан батламжийг нь гардуулан өглөө.
Тэрбээр энэ үеэр “Хөшгийн хөндий дэх шинэ суурьшлын бүс болон бусад томоохон бүтээн байгуулалтууд эд өрнөж буй чухал цаг үед хариуцлагатай албанд томилогдож буй С.Даваасүрэн сайдад ажлын амжилт хүсье. Мөн цар тахлын хүнд цаг үед хариуцлагатай ажиллаж ирсэн Б.Мөнхбаатар сайдад талархсанаа илэрхийлье” хэмээгээд цаашдын ажилд нь амжилт хүслээ.