ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ХӨГЖЛИЙН БАГЦ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.Ковид-19 өвчний батлагдсан оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхэд, багачуудын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, урам зориг өгөх, тэдний хөгжлийг дэмжих зорилгоор “НҮБ”-ын Хүүхдийн сантай хамтран хүүхэд хөгжлийн багцыг бэлтгэлээ.Нийт 1500 ширхэг хүүхэд хөгжлийн багцыг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий Нийслэлийн онцгой комисс болон хүүхдүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж буй эмнэлгүүдэд хүлээлгэн өглөө.Мөн үйл ажиллагааны хүрээнд хүүхдүүдэд сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлэх ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.
Related Posts
Add A Comment