Nike брэндийн томоохон загварын орднуудтай хийсэн хамтын ажиллагаа бүр амжилт олж чаддаг. Тэд Louis Vuitton, Supreme, Carhartt, Sacai, Off-White, Jacquemus, Ambush, Comme des Garçons зэрэг брэндүүдтэй хамтран шинэ цуглуулга толилуулан олны дунд өндөр хайп үүсгэж байсан. Тэгвэл Nike дараагийн түншлэлээ тансаг зэрэглэлийн үнэт эдлэлийн Tiffany & Co. брэндтэй хийж буйгаа зарлаж, шинэ бүтээгдэхүүнүүдээ худалдаанд гаргаад байна.
Албан ёсны мэдэгдлийг хоёр брэнд өөрсдийн Instagram хуудсаар дамжуулан гаргасан ба “A Legendary Pair” буюу “Домогт хос” хэмээх гарчигтай Tiffany цэнхэр өнгийн Nike-гийн пүүзний хайрцаг дүрсэлсэн зураг хуваалцсан юм.
Сонирхуулахад, Nike болон Tiffany & Co. брэндүүдийн хамтын ажиллагааны талаарх цуу яриа өнгөрсөн долоо хоногт цахим орчинд тэдний гаргасан байж болзошгүй Air Force 1 Low пүүзний зураг цацагдсанаар дэгдсэн билээ.