Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах бодлого чиглэл, түүний хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Нийслэлийн ИТХ-ын ээлжит XVIII хуралдаан дээр танилцууллаа. Тэрбээр автозамын түгжрэлийг бууруулах хүрээнд хэрэгжүүлсэн төсөл, арга хмэжэний ₮420 тэрбумын гүйцэгэлийн талаар, төвлөрлийг сааруулах чиглэлээр төрийн байгууллагуудыг нүүлгэн шилжүүлэх болон их дээд сургуулиудыг хотоос нүүлгэх тухай, хот байгуулалт, инженерийн дэд бүтцийн асуудал, зөөлөн бодлогын хүрээнд хийсэн ажил гэсэн агуулгаар мэдээллээ өгсөн юм. Өнгөрсөн оноос эхлэн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор хийх ажилд жил бүр тусгайлан ₮420 тэрбумаас доошгүй санхүүжилтийг төсвөөс олгох шийдвэрийг Засгийн газар гаргасан. Тэгвэл 2022 онд энэ хүрээнд нийт ₮837тэрбумын төсөвт өртөг бүхий төсөл арга хэмжээ хэрэгжүүлж эхэлсэн байна. Төлөвлөсөн арга хэмжээний 97 хувь буюу ₮808.9 тэрбумын ажил гүйцэтгэх гэрээг байгуулжээ.
2022 онд 269.9 тэрбум, 2023 онд он дамжин санхүүжих 138.2 тэрбум буюу нийт ₮284.7 тэрбумын санхүүжилтийг олгожээ. Энэхүү санхүүжилтийн нийт ажлын гүйцэтгэл 40 хувьтай байгааг тэрбээр танилцууллаа. Харин 2023 оны хувьд нийслэлийн хөрөнгө оруулалтын төсөвгүй болсон тул түгжрэл бууруулах арга хэмжээг бүрэн санхүүжүүлэх боломжгүй болжээ. Нийслэлийн төсвөөс энэ онд сургууль цэцэрлэгийн хүртээмж нэмэгдүүлэх, нийтийн тээврийн парк шинэчлэл, явган болон дугуйн замын зарим хэсгийг санхүүжүүлэхээр ₮15 тэрбумыг зарцуулахаар шийдвэрлэсэн Харин гол замын бүтээн байгуулалтад замын сангаас ₮29.5 тэрбумыг зарцуулах юм.