
УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ардчилсан намын даргын сунгаанд тэргүүлж, Ардчилсан намын ээлжит бус Их хурлаар түүнийг 100 хувийн саналаар АН-ын даргаар ёсчлов. Улмаар АН-ын экс дарга Л.Гантөмөр түүнд намын тамгыг гардуулж өглөө.
Энэ удаагийн АН-ын даргын сонгуульд УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Отгонбат нар нэрээ дэвшүүлж өрсөлдсөнөөс ийнхүү О.Цогтгэрэл сонгогдлоо.
