Монголбанк 2025 оны наймдугаар сард 690.1 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 7.7 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 24.1 хувиар буурсан үзүүлэлт юм.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 494.0 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1138.7 кг үнэт металл худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. Энэ оны наймдугаар сарын байдлаар алт худалдаж авах дундаж үнэ 387,259.12 төгрөг байв.