Агаар хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл хэрэгжүүлж буй.
Төслийн хүрээнд дүүргийн 9 дүгээр хороонд Баянхошуу дэд төвийг түшиглэн ногоон орон сууц төслийн эхний 110 айлын байр ашиглалтад орж нээлтээ хийлээ. Тус орон сууцны барилгын материал нь байгальд ээлтэй бөгөөд саарал усыг дахин ашигладаг, эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдал бага, хүлэмжтэй юм.


Ашиглалтад орж байгаа байрыг борлуулсан орлогоор газар чөлөөлөлт хийж цаашид төслийг үргэлжлүүлнэ. Ирэх онд дүүргийн 8, 9 дүгээр хороонд газар чөлөөлөлт хийж ногоон орон сууц барих талбайг бэлтгэх юм.


