Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд шинээр 120 ортой цэцэрлэг, 180 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль өнгөрөгч есдүгээр сарын нэгнээс эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга ашиглалтад орсноор хамрах сургах тойргийн 186 хүүхдэд боловсрол олгож байна. Тэгвэл өнөөдөр тус сургуулийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.
179 дүгээр сургууль нь Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 30 дахь сургууль болон үүд хаалгаа нээж байна.

24 дүгээр хороо буюу Баруун салаа орчимд амьдардаг хүүхдүүд өмнө нь сургуульдаа очихын тулд хол зам туулдаг байсан бол одоо гэртэйгээ ойрхон сургуультай болсонд баяртай байгаагаа эцэг эхчүүд хуваалцаж байлаа.

