“Монголын Ипотекийн Корпораци ОССК” (МИК) компани энэ онд ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргаж, 900 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр зорьж байгааг тус компанийн Бизнес хөгжил хариуцсан дэд захирал Ц.Батбаяр мэдээллээ.
Тус компанид мөн АНУ-ын Хөгжлийн санхүүжилтийн байгууллагаас (DFC) 150 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг урт хугацаатайгаар олгох шийдвэрийг өнгөрсөн нэгдүгээр сарын 15-ны өдөр гаргасан.
Уг зээл нь 15 жилийн хугацаатай бөгөөд арилжааны нөхцөлтэй ипотекийн зээлүүдийг худалдан авч, арилжааны банкуудад санхүүжилтийн эх үүсвэр олгох зорилготой юм.
МИК “МИК Актив гучин тав ТЗК” ХХК болон “МИК Актив гучин зургаа ТЗК” ХХК-аар дамжуулан нийт 5822 өрхийн 506.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас гаргасан байна. Тус багцуудад багтсан ипотекийн зээлийн 39.5 хувь нь гэр хорооллоос орон сууцанд шилжсэн өрх байгаа юм.
Эх сурвалж: МИК, Bloomberg TV Mongolia

