Нээлтээ хийгээд удаагүй ч дэлхий даяар толгой эргэм амжилт дагуулаад буй “Aqua man“ киноны гол дүрийн жүжигчин Жейсон Мамао тэр хэрээрээ дэлхий нийтийн хайртай хүн болоод байгаа билээ.
Тус киноны Хавай дахь нээлтийн үеэр Жейсон Мамао 11 настай охин болон 10 настай хүүгийн хамт оролцсон юм. Энэ үеэр Мамао охиныхоо цээжин хэсгийг илж буй нь камерт бичигдэж үлджээ.
Бичлэгт Мамао охиныхоо цээж хэсэгт гараар байрлуулсан байх бөгөөд элж эхлэх үед охин эвгүйцэж гарыг нь холдуулж буй нь тод харагддаг байна.
Уг бичлэг цахим орчинд цацагдсны дараа түүнийг охиндоо бэлгийн дарамт үзүүлдэг байх магадлалтай хэмээн олонхи үзэж байгаа бол зарим нь түүний нэр хүндийг унагах зорилгоор бичлэгийг тараасан гэж үзэх хүмүүс байгаа аж.
Хэрвээ Жейсон Мамоа охиндоо бэлгийн дарамт үзүүлдэг болох нь батлагдвал 6-10 жилийн хорих ялаар шийтгүүлэх боломжтой. Харин түүнийг санаатайгаар гүтгэсэн тохиолдолд 6 сараас 2 жил хүртэл хорих ялаар шийтгэл оноох боломжтой юм байна.