Бикинитэй уулчин бүсгүй гэдгээрээ Тайванчуудад танил болсон 36 настай Жижи У “Юшань“ үндэсний паркын ууланд авирхаар явсан ч осгож амиа алджээ.
Түүний хувьд Тайвань улс дахь хамгийн өндөр уулсд авирч гаран бикинитэй зураг авхуулдгаараа сошиалд танигдсан нэгэн юм. Жижи У “Юшань“ ууланд авирхаар явсан ч хавцлаас унаж бэртсэн тул хөдөлж чадахгүй болсон байна.
Иймд тэрээр аврагч нартай холбогдож тусламж хүссэн ч аврагч нар нисдэг тэргээр бүсгүй дээр очих гэсэн боловч цаг агаарыг таагүй нөхцөл байдлаас болж гурван удаа буцжээ. Үүний дараа аврагч нар уул руу явган авирч гарахаас өөр аргагүйд хүрсэн ч тэднийг очиход 43 цагийн турш целсийн 0 хэмийн хүйтэнд байсан уулчин бүсгүй хэдийн осгож нас барсан байжээ.
Жижи У-г фэйсбүүк хуудсанд 18,000 хүн дагадаг бөгөөд найзтайгаа мөрийцсөн учраас уулын оргил дээр бикинитэй зураг авхуулдаг болсон гэнэ.
www.Seen.mn